4

16 1 0
                                    


8 сарын дараа

Жанис өмнөд Америкийн элсэн цөлрүү цөллөгт яваад даруй 8 сарыг ардаа үджээ. Харин Роза Кристэй гэрлэн аз жаргалгүйгээр амьдрах амьдралдаа хөл тавьсан байлаа. Тэр бүр галзуурч байв. Ядаж нэг удаа харчих юмсан, ер нь амьд мэнд байгаа болов уу? гэсэн бодол түүнийг байж суух аргагүй болгож байлаа... Крисийг даган ажлын шугамаар өмнөд Америк орох болсон нь түүнийг анхны бөгөөд сүүлийн хайртай нь ахин уулзуулна гэж хэний ч толгойд буусангүй. Өмнөд Америкт Розад хийх зүйл байсангүй дэмий л сэлгүүцэж байв. Крист хийх ажил, уулзах хүмүүс их тул Роза өдөртөө хаа сайгүй зугаалж байлаа.

Өнөөдөр Роза тэмээ харахаар элсэн цөлрүү явахаар шийджээ. Тэнд очин тэмээ үзэж, хоол идэн орой болохын алдад хөдлөхөөр шийдсэн ч хайртынх нь хоолой түүнийг газартай нааж орхив.

"РОЗА"

"Ж...ЖАНИС" тэд ухаанаа алдсан мэт бие биенээ тэврэнэ.

"Бурхан минь Роза! Яагаад энд байгаа юм бэ?"

"Жанис минь, энэ одоо хамаатай гэж үү? хамт зугтая. Хэний ч мэдэхгүй газар очоод амьдаръя. Надад Крисийн мөнгө байна, зугтахад бол хангалттай" Роза уйлсаар ийн гуйв.

"Гуйя Роза, ухаан орж үз. Баригдвал бид дуусна. Чи ч, би ч дуусна. Чадахгүй, би чамайг эрсдэлд оруулж чадахгүй"

"Би чамайг санасан, би чамайг эд эс бүхнээрээ галзуу мэт л хайрладаг, гуйя Жанис. Би аз жаргалгүй байна... Надтай хамт зугтаач. БИ ЧАМД ХАЙРТАЙ"

"Роза... Үнэндээ би ч бас үүнийг хүсэж байсан. Бид хамтдаа байвал аз жаргалтай болно, тийм биз дээ. Хамт зугтацгаая"

"Хайртай шүү..."

----------------

Тэд алс холыг зорьсон аялал хийж байлаа. Замд дайралдах саад ч бага байв. Тэд тав хоног тасралтгүй явжээ. Алжаалан ядрахын эрхэнд ойр байх тосгонд амраад маргааш хөдлөхөөр шийджээ. Гэтэл тосгоны хаалган дээр тэдний хэзээ ч харахыг хүсээгүй тэр нэгэн зогсож байв. Крис...

Буун дуу хоёронтаа сонстох тэр агшинд хос хоёр газар үхэтхийн унав. Крис Роза хоёрын гэрлэлтийн тангараг дунд "хэрвээ нэгнийгээ хуурах юм бол өчиггүй тамлан зовоож, эсвэл хөнөөж болно" гэж оруулсан байжээ. Энэ нь Крисийн эхнэрээ буудах шалтгаан болсон юм.

Амь тасарч буй Роза гунигтай нь аргагүй Жанисруу харлаа. Гэтэл Жанис арай ядан босож зогсоод ийнхүү сүүлийн үгээ хэлэв.

"Хүн бол хүн. Тэд арьс өнгө, гадаад төрх байдал, үндэс угсаанаасаа болж ялгаварлан гадуурхагдах ёсгүй. Хар арьст хүн ч гэсэн, боол ч гэсэн хайрлаж дурлах эрхтэй байдаг юм. Энэ эрхийг цаасан дээр буулгаж тунхаглаагүй ч, амьд бүхний сэтгэл зүрх үүнийг хүсдэг юм. Тэд ч бас хүндлэл хүлээж, хүссэн хүнтэйгээ гэрлэж, дуртай зүйлээсээ сэтгэл ханамж авах эрхтэй. Яагаад гээч! Учир нь ХҮН БОЛ ХҮН. Яагаад би өнөөдөр хар арьст болж төрснийхөө төлөө хайртай хүнтэйгээ хамт амьдарч чадахгүй үхэх ёстой юм бэ? Яагаад цагаан арьст эсвэл улс төрчид хүн алж болж байгаа юм? Яагаад хүний амийг юу ч болоогүй мэт хөнөөж зүрхэлж байна аа?" Жанис үүнээс цааш хэлж чадсангүй доош уналаа. Учир нь буун дуу ахин нэг удаа сонстож, сум нисэх мэт Жанисын цээжийг нэвтэлсэн юм.

Жанис мөлхсөөр Розагийн хажууд очин хөрж буй гарыг нь атгалаа. Тэгээд шивнэв.

"БИ ЧАМД ХАЙРТАЙ РОЗА. ЭНД МИНИЙ ХАЖУУД ЭЦСЭЭ ХҮРТЭЛ БАЙСАНД БАЯРЛАЛЛАА. БАС УУЧЛААРАЙ, БИ ХАР АРЬСТ БОЛЖ ТӨРСӨНД, БИ БООЛ БОЛЖ ТӨРСӨНД, БИ ЧИНИЙ ТӨЛӨӨ ТЭМЦЭЖ ЧАДАХГҮЙ БАЙГААД... НАМАЙГ УУЧЛААРАЙ. БИ...ЧАМД...ХАЙРТАЙ............................"

Төгсөв.


Хэд хоногоос олон хэсэгтэй өгүүллэг болгож оруулна аа. Богино өгүүллэг тул энэ хүрээд дуусгая. Гол санаа нь ойлгомжтой болчихсон болохоор уншихгүй юм уу ккк?  Юутай ч санал бодлоо илэрхийлээрэй.

~Another One~ [Completed]Where stories live. Discover now