Хорь

1.4K 166 28
                                    

Гэрийн гадаа ирээд Бэкхён Жинёнийг тэврээд гэр рүү хамт орлоо. Тэгээд Жинёнийг оронд нь хэвтүүлэн гарч ирээд Бэкхён гал тогоо руу яваад орчхов.

Би: Юу уух юм?

Бэкхён: Зүгээр ус.

Би түүнд ус хийж өгөөд өөрөө ч бас уснаас хэд балгалав. Тэгсэн гэнэт л дотор муухайраад ариун цэврийн өрөө рүү гүйлээ. Доошоо суугаад огиулж байтал Бэкхён ард ирээд нуруун дээр дарж өгөв. Жаахан сууж байгаад Бэкхёнд болсон гэж хэлээд дээш бостол "Хэр их уусан юм?" гэв.

Би: Мэдэхгүй ээ. Дарс байснаа виски болчихсон байсан.

Бэкхён: Зөгийн бал байгаа юу?

Би "Хөргөгчид байгаа байх" гэж хэлээд нүүрээ угаав. Тэгээд ариун цэврийн өрөөнөөс гарч ирээд буйдан дээр очиж суутал Бэкхён зөгийн балтай ус хийж авчрав.

Бэкхён: ЖэИнтэй уух бүрт хэтрүүлэх юм?

Би: Хамт уухад сайхан байдаг юм.

Би түүнд өөр зүйл хэлэлгүй усаа ууж байтал Бэкхён "Хоёулаа учраа олох хэрэгтэй байх" гэв.

Би: Яг одоо би чамтай ярилцвал ахиад л зургаан жилийн өмнөх шиг бодлогогүй зүйл хийнэ. Би ахиж ийм зүйл туулж өрөвдөлтэй байдалд ормооргүй байгаа болохоор одоо зүгээр явж үз.

Дотроо байгаа бүхнээ түүнд хэлж харааж зүхмээр байгаа ч би чадахгүй байна. Бодож санасан бүхнээ хэлээд энэ хорвоогоор дүүрэн орилбол би л өрөвдөлтэй байдалд үлдэнэ. Нэг удаа тийм зүйл хийсэн бол ахиад л давтагдана. Хүн нэг хийсэн бол ахиж хийхгүй байна гэсэн баталгаа байхгүй. Нэг гомдсон бол хэчнээн эвлэрсэн ч санаж л байдаг. Зүгээр л ирээдүйд итгээд өөрийгөө хуурдаг.

Эхэндээ би ойлгоогүй. Таван жил үерхсэн бүсгүйдээ хайртай гэхэд нь. Учир нь Бэкхён миний амьдралд орж ирсэн анхны эр хүн байсан. Би ямар ч мэдлэггүй, хүн хайрлах халамжлах туршлагагүй. Магадгүй Бэкхёнд хүйтэн хөндий ч ханддаг байсан байх. Сүүлдээ над шиг хүний хажууд яаж тэсэж байсныг нь гайхсан.

Нэмээд эр хүн хэзээ ч урт хугацаанд хамтдаа байсан дурсамж үлдээсэн хайрлаж байсан бүсгүйгээ мартдаггүй гэдгийг мэдсэн. Салаад өөр нэгэнтэй боллоо гэхэд хайр нь байж л байдаг. Зүгээр л одоо үед хамт байгаа нэгнийг хайрлах хайраар өмнөх хайраа нуудаг. Бас хэнийг ч хамаагүй хайрладаггүй. Тэр бүсгүйд маш их хайртай болоод л тэгж шийдсэн байх гэж боддог. Тиймээс л харааж зүхэлгүй нэмээд өөрийнхөө бардам занг ч гээгдүүлэлгүй чимээгүйхэн тэр хүнээс явсандаа баярладаг.

Extraordinaire 3 |EXO|Where stories live. Discover now