11

29 4 0
                                    

Хюжин түүнд бүх зүйлээ хэлэх гэсэн ч толгой нь гэнэт маш ихээр хатгуулж өвдөн ухаан алдаад уначихав.

Жимин түүнийг үүрсээр хамаг хурдаараа эмнэлэг дээр ирэн эмч нар түүнийг аваад орчихов.

Удалгүй Жимин Хюжины өрөөнд орвол тэр амьсгалын аппараттай хэвтэж байлаа.
"Хюжин?"
Гэхэд Хюжин нүдээ нээн Жиминыг харчихаад хүчээр инээмсэглэв.

Жимины нулимс нь урсан "зүгээр биш байж битгий зүгээр гэж хэлж бай, уйлмаар байгаа бол уйл, өөрийгөө битгий хүчлээд бай" гэвэл Хюжин ч уйлж эхлэн амьсгалын аппаратаа доошлуулан бүх зүйлийг түүнд хэлэв.
"Жимин, чи надад сайн болж болохгүй. Учир нь би чамайг шархлаасай гэж хүсэхгүй байна. Би...би үхэж байгаа Жимин. 7 хоногын өмнө би эмч дээр оччихоод ирэхэд эмч надад хугацаа бага байгааг хэлсэн. Тодорхой хэлж чадахгүй ч хугацаа үнэхээр байга байгаа гэсэн. Аажим аажимаар миний тархи ажиллагаагүй болж миний зүрх зогсоно гэсэн. Жимин, чи надад сайн болж болохгүй. Чи шархлана шүү дээ" гэхэд Жимин улам их уйлсаар "чи хэлэхгүй яасан юм. Чамтай ядаж л илүү их цагыг өнгөрүүлэх байсан юм. Тэнэг минь яагаад хэлээгүй юм бэ?" гэв. "Жимин, би ч гэсэн чамд сайн. Гэхдээ би чамайг шархалсан зүрхтэй үлдээмээргүй байна"

Winter FlowerWhere stories live. Discover now