11

64 21 19
                                    

"Алив л дээ, жаахан хөгжилдөцгөөе
Ахиад ганцхан хашхирахыг чинь сонсъё
Ухаан балартах хүртэл чинь хамт байя
Удаанаар үхэх хүртэл чинь жаргалтай байлгая"

Солиотой залуу аймшигтай үгсийг холбож, амандаа дуу аялаж байв.

Дэлгэцний цаана Минхёгийн өөр рүү нь тас ширтэх харагдана.

Тэгсэн ч залуу огтоос жийрхэж, бас айсангүй. Тэр улам ихийг хүсэж байлаа.

" Алив л дээ, ахиад ганцхан удаа
Амттайхан хоолойгоо сонсгооч"


Хөмсгөө илэн суухдаа жихүүдэс төрүүлэм инээмсэглэв.

Түүний инээмсэглэл хэний ч харцанд зуун жил айдас хуруулам, түүний харц хэний ч сэтгэлд мянган жил түгшүүр дэлдэм тийм л аймшигтай харагдах болой.

"Минхёг ах аа...би танаас их зүйл хүлээж байгаа шүү"

"Хараал идсэн хүүхдүүдийг алаад орхи, өөрийнхөө гараар...."

Удаа дараалан сэтгэл өвтгөх үгсийг чангаар хэлж байсан ч, инээмсэглэхээ огт больсонгүй...

------------------------------

Хёну Чангюн, Кихён хоёртой хамт өрөөг орхиод, баруун талын хаалгануудаар орж үзлээ.

Кихён бас шагайж харснаа "Ах аа, гэхдээ ахиад сайн асуудаг байж уу? Ядаж ха-"

"Тэгэх шаардлагагүй"

Хёнугийн товчхон хариултад цочирдсон Кихён сөргүүлж нэг дуугарах гэснээ болив.

Учир нь, өмнө нь тэд хаанаас хайхаа мэдэхгүй байгаа хэр нь л ээлж дараалан залуусыг олсон. Энэ удаад ч ялгаагүй байх магадлалтай.

Бас Хёну шийдэмгий байгаа үед, зорилгоо заавал биелүүлдэг билээ.

Эхэндээ таардаг байсан араатнуудын чимээ, одоо сонсогдохоо ч байсан байна.

Санаа дагаад ч тэр юм уу, нэг л тайван мэдрэмж төрсөнд Кихён жаахан тайвширчхав.

"Зөнгөөр нь орхиж болохгүй байтал...."

Харин гарснаас хойш огт дуугараагүй Чангюн гэнэт дуу алджээ.

Юу болсон бэ гэтэл, мань ахлах дэслэгч хяналтын камерны тухай л бодсоор байсан гэнэ.

Тэр яг яавал алуурчин хаана камер байрлуулах талаар, олон олон таамаг дэвшүүлсний эцэст ойлгосон байлаа.

《Hostages》Where stories live. Discover now