He is not a babyboy /JK/

13.6K 353 8
                                    

Зурагтны гэрэлнээс өөр гэрэлгүй өрөөнд хажууд суух Жонгүг яг л хөшсөн юм шиг байх аж.Уг нь их дуу шуутай байдаг ч өнөөдөр яачихсанг нь мэдэх юм алга. Ямар ч байсан надад бол уурлаагүйг нь мэдэж байв.

Кино ч тэр Жонгүг ч тэр сонирхолгүй санагдаад байсан тул "Заза би явж унтлаа" гэсээр босох гэтэл хөшсөн мэт сууж байсан хүн гэнэт л гарнаас татах нь тэр.

Тэгээд сандарч тэвдсээр эвгүйхэн "Б-байж бай"

"Яасан бэ Жонгүг? бие чинь зүгээр үү?" түүний байгаа байдал нэг л биш санагдсанд би хацарт нь хүрсээр ийн асуувал Жонгүг хариулт өгөлгүй бага багаар ойртсоор уруул дээр минь үнсэж эхлэв.

Түүний нүүр ийн ойртож ирсэнд зүрх минь хэмнэлээ алдах шахна. Түрүүнээс хойш уруулаа долоогоод байснаас нь болсон уу бүү мэд түүний уруул тун чийглэг байв. Бид өмнө нь нэг нэгнээ үнсэж байсан ч хэзээ ч ингэж үнсэлцэж байгаагүй. Үнэндээ би Жонгүгийг ингэж үнсэлцэж чаддаг ч гэж бодоогүй юм.

Удаан өрнөсөн үнсэлтэнд би сүнсээ соруулчих шиг болов. Бид хоёулаа мансуурлын байдалтай өөд өөдөөсөө амьсгаадан ширтэнэ. Би байдал биш байгааг ойлгон шууд л год үсрэн босоод эв хавгүй инээсээр "би нөгөө, одоо ажилтай завгүй" гэчихээд өрөө рүүгээ гүйлээ.

Өрөөндөө орж ирээд хаалга налан зогсохдоо л өөрийгөө ямар тэнэг юм хэлчихсэнээ ойлгов. Хагассайн өдөр ямар юмных нь ажил байхав дээ. Гэсэн ч Жонгүг нууцыг минь мэдэхийг хүсээгүй тул ширээний ард суун ажил хийж байгаа мэт царайлна.

Бодож байсанчлан удалгүй Жонгүг өрөөнд орж ирэх нь тэр. Би сандарлаа нуун бушуухан юу ч юм нухацтай бичиж эхэлтэл ардхан түүний инээх нь сонсогдов.

"Дэвтрээ зөв харуул эгчээ!" гэсээр орон дээр очин хэвтээд "Та яагаад надтай унтахаас зайлсхийгээд байдаг юм?"

Чөтгөр гэж!

Би аль болох тайвнаар

" нэгдүгээрт би зайлсхийгээгүй, харахгүй байна уу? би завгүй байна, тэглээ ч би албаар буруу харуулж бичсэн юм"

"тийм л болог"

" Олон юм ярьж байхаар явж хүнд хэрэгтэй юм хий, бацаанаа"

Миний ганц зэвсэг үг. "Бацаан". Жонгүг надаас бараг л бүх зүйлээрээ илүү ч миний ялдаг ганц тохиолдол гэх юм уу.

" 21тэй бацаан хаана хараав?, тэглээ ч энэ бацаан чинь таны найз залуу!! " Өөрийг нь бацаан гэсэнд бухимдаж байгаа нь илт

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Apr 05 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

Smut oneshotsWhere stories live. Discover now