Шивээсчин

33 0 0
                                    

Seoul/03.07.20/2am
Харанхуй гудамжинд зодуулах залуу. Булангын цаана юу ч хийж чадахгүй зогсох охин. Эцэст нь залуус дууслаа. Зодуулсан залуу харин тэнгэр ширтэн, тогтоол ус тогтсон цементэн дээр инээмсэглэн хэвтэнэ.
Нулимсаа асгаж хаячихаад алга болсон үүлний цаанаас саяхан гарч ирсэн цэлмэг тэнгэрт одод түгэж, чийгийн үнэр ертөнцийг бүрхэнэ.
- Хөөе залуу зүгээр үү? хэмээн булангын цаадах охин орилход залуу хальт харж инээмсэглэчихээд үргэлжлүүлэн тэнгэр ширтэнэ.

Kim Nana's POV
Сонин залуу вэ гэж бодон харих гэсэн ч хүн чанар зулгаасаар байгаад очиж шалгахаар болов. Болдог үедээ цэнэг нь дуусдаг утас гэж бодсоор зөөлөн алхaн хажууд нь очлоо.
-Хөөе?
-Хамт зугтаах уу?
-Айн?
-Хэнийг ч танихгүй газарлуу хамт түр явах уу?
Галзуу хүн байсан байж. Эртхэн замаа бодъё гэж бодоод буцан алхав.
-Юунд хоргодоод байгаа юм гэх чанга дуугаар бодлоосоо салан эргэж харахад нөгөө залуу хэвтсэн чигээрээ л.
Нээрээ би юунд хоргодоод байгаа юм бол? Зүгээр л явах уу? Угаасаа үххээс хойш бүгдийг хийж үзье гэсэн ёрын бодол гэнэт л харваад орж ирэв. Эргэж очоод хажууд нь явган суугаад
-Хаашаа явах уу? Хэмээн асуулаа.
Тэр хэвтсэн чигээрээ 10 орчим секунд ширтлээ. Живээд орчихмоор гүн хэрнээ хов хоосон харц. Тэгээд тэр босож эхлэв. Шавар шавхайнд хутгалдсан саарал бэлтгэлийн өмд, цулгуй цагаан подволк, хар савхин хүрэм, nike-ын углааш. Байдаг л Солонгос залуугын төгс жишээ. Алхаж эхэллээ. 1 алхам 2 алхам 3 алхам 10 алхам.
-Хөөе чи явахгүй юм уу? гэж асуухад нь дагаад алхах ёстойгоо ойлголоо. Тэр алхасаар, би дагасаар. Хар шөнө танихгүй залуу дагаад зугтахаар явж байгаа өөрийхөө тэнэгийг гайхсаар. Уг нь нойр хүрэхгүй болохоор салхилхаар гарсан юмсан.

Нилээн удаан алхасны эцэст нэг давхар хар өнгийн, том том цонхтой байшингийн гадаа ирэв. Ямартай ч мөнгөтэй л бололтой гэж бодон дотогш орлоо.
Гэрлийн унтраалаг дээр дарахад төсөөллөөс өөр зүйл болсон юм л даа. Шар эсвэл цагаан өнгийн гэрэл хүлээж байсан ч, цэнхэр, улаан, ногоон өнгийн неон гэрэл асаж байшинг дүнгэн данган гэрэлтүүлнэ. Неон гэрэлний нөлөөнд ханан дээрх фосфортдог зүйлээр зурсан элдэв янзын зураг, дүрс, үгс гэрэлтэнэ. Сонирхолтой юм. Шүдний эмнэлгийн ор шиг ор, үсчиний суудал шиг зүйл харагдана. Энд тэнд асгарсан будаг. Шивээсчин? тийм бололтой.
-Наанаа унтаарай гэхэд нь заасан зүглүү нь харахад хар арьсан буйдан. Хангалттай.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Aug 06, 2020 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

|DOWNTOWN BABY|Where stories live. Discover now