❤️11❤️

93 13 5
                                    

Хёну- Энэ танайх байхнээ. Засал хийгээгүй байгаа хэрэг үү? Бараг л тавилга гэхээр зүйл алга. Чи завтай өдрөө надтай явж гэрээ тохижуулах уу? Би тиймэрхүү зүйлсдээ сайн шүү.

гээд нэг дор бүгдийн нь хэлэн инээх бол гал тогоондоо хоолтой зууралдаж эхэлсэн Кихёнд энэ үнэхээр сайхан санал байх аж.

Яг л гэрлэсэн хосууд шиг.

Кихён- Та манай захирлаас асуух хэрэгтэй байх. Би долоо хоногийн долоон өдөр ажилладаг лдаа

гэсээр багахан хошигнох нь тэр.

Хёну- Тэр ч амархан шүү
гээд нүдээ ирмэсээр Хёну хоолны ширээний ард суув.

Кихёны хоол хийж байгаа байдал нь их л дур булаам харагдуулна. Өмссөн торгон цамц болоод зүүсэн зүүлтнүүд нь цамцыг нь илүү тодотгож өгнө.

Кихён өмнөх ресторандаа тийм ч ганган хувцасладаггүй байв. Малгайтай цамц, өмд, пүүз түүнд илүү амар санагддаг. Гэхдээ одоо тэр л хүнд гэсэн зорилготойгоор стилистэд хүртэл хандан өөртөө тохирох хувцаснуудыг захиалгаар хийлгэдэг болов. Өөрийнхөө цагны гарз гэж боддог зүйлсээ бүгдийг нь нямбай хийдэг болчих нь гэж хэн мэдэх билээ дээ.

Кихён- Заа болчихлоо.

гэсээр өөрсдийнхөө урд тавагтай хоол тавих аж.

Үнэндээ Кихёнд хоол идэх хүсэл огт төрөхгүй байв. Гарч ирэхдээ Чангкюны хоолыг бүгдийг нь идчихсэн учир дахиж нэмж идэх нь тийм ч сайхан санагдахгүй байгаан дээр өдрийн хоолнуудын амт бодогдоод нэг л болж өгөхгүй урвагар царайлна.

Хёну- Яагаад идэхгүй байгаа юм

хоолоороо тоглох Кихёноос Хёну ийнхүү асуух аж.

Кихён- Өнөөдөржингөө хоол амталсаар байгаад хоолны дуршил буурчихаж. Харин та сайн идээрэй.

Хёну- Хоол нулимж байхыг чинь л харсан болохоос идэж байхыг чинь хараагүй юм байна.

Кихён- Та өдөржингөө хуралтай байсан гэж хэлсэн шүү дээ.

гэнэтийн асуултад самгардсан Хёну эв хавгүй инээсээр

Хёну- завсарлагаан бүрээр хоол идэх гэж очсон боловч чи хүн загнаад завгүй байсан юм.

Кихён- Аан тийм байхнээ.

Гаднаа инээмсэглэсээр хэлсэн ч дотроо өнөөдөр хүмүүсийг яаж харааж загнаснаа бодохоор л ямар харагдсан бол гэхээс байж сууна.

Даанч сурсан зүйлийг сураар боож болдоггүй шиг энэ зангаа засах боломжгүй. Гал тогоонд ахлах тогооч найрсаг байвал бусад тогооч нар даварч эхэлдэг гэдгийг тэр хэнээс ч илүү мэднэ.
Гал тогоо бол далайн дээрэмчдийн хөлөг онгоц. Ахмад найрсаг, элэгсэг хүн байх юм бол хөлгийн бусад гишүүд ахмадаа зайлуулах гэж оролдоно. Энэ бол бичигдээгүй хууль л гэсэн үг.

Хёну- Би ингээд явлаа. Чи амар даа. Маргааш уулзацгаая

гэсээр амттанаа идэж дууссан Хёну үүд рүү зүглэх аж.

Кихён- Сайхан амраарай. Маргааш уулзацгаая

гээд Хёнуг гаргаж өгөв.

Кихён- Аваад үлдмээр байгаа ч даварсан хэрэг болох биз

гэсээр хаагдсан хаалганы араас санаа алдан хэлэв.

______________________________________
😍😁

❤️Five roses❤️Where stories live. Discover now