part 6

2.5K 211 3
                                    

Би нулимсаа арчин: тэгээд ямар арга байгаа юм чамд?

Жонгүг:ер нь бол байна шдээ. Чи миний жирэмсэн эхнэр болох арга л байна даа

Би:хөөе чи нээрээ яриад байгаа юм уу?

Жонгүг:тэгээд би худлаа яриад байгаа хэрэг үү? Хүүхдүүд марттал чи миний хүүхдийг тээж байгаа эмэгтэй болчих

Би:тэгвэл бүрр авралгүй болох юм биш үү?

Жонгүг: хүүхдүүд үзэн ядаж магадгүй ч хэн ч жирэмсэн эх рүү дайрахгүй шдээ

Би:тэгээд чи яах юм?

Жонгүг:чиний хүүхдийн эцэг болоод. Тэгээд бас нэг юм байна... гэж хэлэн мушилзана.

----
Маргааш нь хичээл орон Жонгүг бүр яг л миний нөхөр шиг хажууд дагаастай явах бол би түүн лүү муухай харан:чи заавал ингэж явах хэрэгтэй хэрэг үү?

Жонгүг:зүгээр инээгээд л яв гэж зандархад би худлаа инээнэ. Ангид орж ирээд л бүх хүүхдүүд наашаа харах бол Жонгүг аль болох тоохгүй бай гэж хэлэн наашаа худлаа инээнэ.

Гэнэт утсанд дуудлага ирэн харвал Жонгүгийн ээжийн дугаар байх ба би Жонгүг руу утсаа харуулвал тэр наашаа гайхан харан дараа нь ав гэж дохино. Би нэг хоолойгоо засан авахад түүний ээж ихэд л цовоо сэргэлэнээр: сайн уу? Юнбин миний дүү өнөөдөр Жонгүгтайгаа нийлээд манайд хүрээд ирээрэй гэж хэлэн утсаа тасалчих юм Жонгүг намайг сэгсчин: Юу гэж байна?
Би: хоёулангийн танай гэрт хүрээд ир гэнээ гэхэд Жонгүгийн нүд буцан хэвийн хэмжээндээ орно.

Ангийн хаалгаар өмнө нь Жонгүгтай уулздаг байсан Юна орж ирэхэд Жонгүг тэр зүг рүү их л гунигтай ширтэнэ. Энэ үед л би үнэхээр их гэмшсэн юм. Яг үнэндээ би л энэ хоёрыг салгасан шүүдээ.

Энэ явдал цэгцэрхээр заавал нийлүүлж өгнө гэж өөртөө амлан Жонгүг руу харвал тэрэнтэй харц тулгарчихав. Би түүн лүү муухай харан:яасан?
Жонгүг:байж байдаа чи яагаад ийм өөр болсон юм? Ингэж тулж хараагүй удсан байна шд гэж хэлэн над руу нүүрээ ойртуулан миний царайг харах бол би түүнийг түлхэн: ална шүү гэж хэлэн түүнийг түлхэн өөрөөсөө холдуулна.

Хичээлийн цаг ч дуусан бид сургуулиас гаран хүүхдийн нүднээс хол байх газар ирэн бие биенээсээ ухас хийн холдон зогсоод би түрүүлж явах бол Жонгүг ард явсаар Жонгүгийн гэрт ирэн хоёул зэрэгцэн ороход тэдний ээж аав манай аав ээжтэй дөрвүүлээ их л баяр хөөртэй угтах ба бид 2ыг урдаа суулган:за бид 4 маргааш аялалд явлаа 2 долоо хоног байна байх тэр болтол та 2 нэг нэгнийдээ хань болоод байгаарай гэж хэлэхэд бид 2 нэг нэгэн рүүгээ хачин харан дараа нь хүчээр: за гэх бол тэд бөөн дуу шуу орно.

•Toy•✔✅Where stories live. Discover now