✨5✨

259 45 7
                                    

Өчигдөр хаагаагүй хөшигнөөс болж өглөөний нар өөрийн элчээ хайр найргүй тусгаж эхлэхэд Кихёний нүдний хооронд үрчлээ үүсэн хүнд зовхио арайхийн нээх аж. Түүний цонх нар луу харах байрлалтай бөгөөд энэ нь түүнийг гэртээ нарны гэрэл оруулах дуртайг илтгэнэ. Гэсэн ч сэрэхэд нь тун таагүй санагдсан бололтой зугтах шахам буруу харахдаа өөрийг нь хайр найргүй ширтэх Хусогийг олж харах нь тэр.

-Чи юу хийж байгаа юм?

Ууртай Кихён нам дуугаар ийн асуувал Хусог сахилгагүйхэн инээмсэглээд Кихёнийг хөдөлж чадахааргүй болтол нь өөртөө наагаад

-Өглөөний мэнд. Унтаж байгааг чинь хараад тэссэнгүй гэхэд Кихён ууртай нь аргагүй тийчигнэж гарав.

-Холд!

-Үгүй ээ...

-Чамайг ингэж маазраад байвал бидэнд өглөөний цай уух цаг гарахгүй нь!

Гэнэт л ингэж хэлэхэд нь Хусог тэврэлтээ сулласан ч нүүрээ тулгах шахам ойртуулаад нам дуугаар

-Тэгэхлээр хоёр сонголт байна. Өглөөний цай юу? Би юу? Хэрвээ би байсан бол өглөөний цайнаас илүү чамайг сонгох байсан гэж хэлэхэд нь Хусогийн нүүрэнд өглөөний нар тусаж улам л гэрэлтэн харагдана. Харин харц нь нар аятай л хурцаар гэрэлтэх нь үнэхээр энэ мөчийг сэтгэлдээ хадгалж үлдээж байна уу гэлтэй байх аж.

Гэвч хариулт өмнөхтэй л адил байв.

-Хэрэв яг одоо босохгүй бол... би бүх ясыг чинь хугалангаа нэрлэж чадна шүү!!!!

Кихёний ширүүн хурц болоод нам хэрнэ шүд зуун худал мишээн хэлсэн эдгээр үгс нь аюулгүй ажиллагааны горимыг эхлүүлсэн мэт л Хусогт нөлөөлж өнөөх нь бушуухан дуулгавартай нь аргагүй босоод зогсчихов. Тэгснээ урсах хөлсөө шудраад

-Тэгэхлээр... Кихёнаа... болчимгүй зан гаргасанд уучлаарай гэхэд нь Кихён санасандаа хүрсэндээ их л бахдан инээмсэглээд угаалгын өрөөг зорив. Харин Хусог нар халуу дүүгүүлсэн өрөөнд "нээрээ бүх ясыг маань нэрлэж чадах юм байх даа?" гэж бодох нь тэр.

Өглөөний цайг Хусог өөрийн гараар бэлдэж өгөх бөгөөд шартсан нөлөө нь байгаа бололтой хаа нэг өөрийн эрхгүй хөмсгөө зангидна. Гэвч түүнийг нь ажигласан Кихён үг дуугүй эм гаргаж өгөөд бэлдсэн кофег нь чимээгүйхэн уунгаа өглөөний мэдээ хараад суучихав.

Харин түүнд нь баярласан Хусог ил тавьсан эмийг хайрлангуй ширтээд хурдхан шиг уугаад өнөөх л эрч хүчээр дүүрэн эрчээрээ хажууд нь суугаад түрүүнээс хойш бодсон зүйлээ асуухаар ам нээв.

-Кихёнаа ? Чи нээрээ миний бүх ясыг нэрлэж чадах уу?

-Мэдээж үгүй. Гэхдээ магадгүй?

-Яаж?

-Би эмчээр сурдаг байсан.

Кихёнийг ийн хариулахад нь Хусог бүр үнэхээр илт гайхсан бололтой амаа хаахаа ч мартан тасралтгүй ширтэхэд нь Кихён тэсэлгүй инээчихэв. Гэвч энэ инээмсэглэл их л чөлөөтэй байх бөгөөд тайван мэдрэмж төрүүлэх нь Хусогийг хүртэл инээмсэглүүлнэ.

-Чамд зохих байсан. Эмчийн цагаан хлад. Чи гайхалтай сайн эмч болох байсан байх.

Хусог тайван чигтээ ийн хэлээд өөртөө төсөөлөл буулган инээх ба

-Чамайг эмч болсон байвал би дандаа очиж эмчлүүлнэ ээ. Чиний төлөө бол дандаа өвдөж байсан ч яахав гэхэд нь Кихён хөнгөхөн санаа алдаад

-Мөнгө хурдан олох хэрэгтэй байсан юм. Сурч байхад мөнгө олох тийм ч амар биш шүү дээ гэхэд нь Хусог энэ удаа амаа хамхиад анх удаа өөрт нь бага ч болов сэтгэлээ нээх Кихёний төрхийг харахыг илүүд үзэв.

-Агентлагаас санал ирсэн. Надад яаралтай мөнгө хэрэгтэй байсан. Тэгээд би ажилд орсон. Гэхдээ ... мэдээж тийм ч амар байгаагүй учраас би хичээх шаардлагатай болсон. Тэгээд л болоо... гээд Кихён зурагтын удирдлагаа аваад огтхон ч сонирхлыг нь татаагүй сувгуудыг эргүүлж эхлэх нь тэр.

Үнэндээ тэр зурагт үзэх хүсэлгүй байв. Гэхдээ үзэж буй дүрийсгэвэл гарцаагүй Хусогийн харцнаас бултаж чадна гэж сэтгэсэн нь энэ аж. Хэрвээ тэр харцтай тулвал гарах гарцгүй болтлоо шахагдаж мэдэх учраас...

Жижигхэн бас ууртай [Дууссан]Where stories live. Discover now