Эхэллээ !!

233 38 30
                                    















Тэн : Би ийм хачин эрвээхэй зангиа зүүмээргүй байна . *хошуугаа унжуулах*

Тэн өглөөнөөс хойш зохиолчийн сонгож өгсөн нил ягаан өнгийн эрвээхэй зангиаг гоочлох бол бусад нь угийн зохиолчтой хэрэлдээд барахгүйг мэдэх тул дуугүй л дотроо хурц шийдэл бүхий зангиагаа гоочилно . Зохиолчийг өөрт нь сул талтайг мэдэх тул Тэн гуай л ганцаараа үглэнэ .

Марк өөрийн улаан , ногоон , хар өнгө хосолсон зангиагаа тольдоно . Зохиолч өнгөний зохицол нь тарвасыг санагдуулж байгаа биз дээ гэсэн болохоор л Марк дурамжхан байсан ч зүүжээ . Гэхдээ харах тусам дажгүй ч юм шиг ?

Рэнжүн : Чи тэнэг харагдаж байна.

Марк : Хөөе ! Чи өөрөө-

Рэнжүн : Би өөрийнхөө неон өнгөтэй хачин зангиагаа мэдэж байна . Гэхдээ чинийх бүр тэнэг байна .

Бүгд хурц өнгөтэйн дээр нүд эрээлжлэм хээтэй эрвээхэй зангиатай байлаа . Жонни бүр сэвсийсэн саглагар хүзүүг нь тэр чигт нь хаасан саатай ер нь хэн ийм зангиа гаргадаг байна аа ?! гэж хэлмээр дундад зууныг санагдуулам зангиа зүүсэн байв . Гэхдээ зүгээрээ ичсэн царайгаа зангиандаа нуучихаж чадна .

Зохиолч бүгдэд нь зориулж эрвээхэй зангиа авч өгсөн ч нэг л биш харагдана . Ганц энгийн харагдаж байгаа нь ямар нэг хээгүй нил ягаан өнгийн зангиатай Тэн байлаа .

Зохиолч : Явцгаая !! *инээмсэглэх*

NCT : явцгаая *дурамжхан дуугарах*
















Бид эхний шатны шалгаруулалт болон нээлтэд хүрэлцэн ирлээ . Барилгын тохижилт дундад зууны дээдсийн үдэшлэгийг санагдуулам янзалсан байлаа . Тиймээс Жонни энэ дунд илүү зохицож байх шиг байна . Хохо ~

Бид хоёр давхарт гарч ирэн навч багийнхан шүүгчдийн суудалд сууж , Дүёон хөтлөгч хийхээр явж бусад нь үзэгчдийн суудалд суулаа . Улсын хэмжээнд дөчин найман оролцогчид ирснээс гадаад хүмүүс дунд нь хоёр , гурав байлаа .

Дүёон : " worldwide master chef 2020 " албан ёсоор эхэлснийг мэдэгдэж байна ! *алга таших*

Жисүү : Манай орлцогчид бүгд байрлалаа эзэлсэн байна . Эхний шалгаруулалтаар нийт арван хүн тэнцэх юм .

Дүёон : Дөчин наймаас арав гэдэг үнэхээр хатуу шалгаруулалт шиг сонсогдож байна. Үүндээ ч энэ тэмцээний үнэ цэнэ оршиж байгаа гэж би бодож байна .

Жисүү : Мөн уг тэмцээнд 16 настай өсвөр настнаас , 20 жил гал тогоонд ажилласан дундаж насны хүмүүс ч байгаа . Мөн SM салбар байдаггүй тул шалгаруулалтад тэнцсэн хөрш улсуудын оролцогчид оролцож байгаа тул эхний шалгаруулалтаас л хүчтэй эхэлж байна ~

Дүёон - Тухайн гадаад оролцогчид Солонгосын тэмцээнд оролцож байгаа ч олон улсын шалгаруулалтад тэнцвэл өөрийн улсыг төлөөлөх эрхтэй болох юм .

Жисүү : Эхний шатанд Солонгос салбарын мэргэжлийн тогооч нар болох NCT Dream баг шүүгчээр уригдан ирээд байна .

Дүёон : Манай тэмцээний эхний шатны өрсөлдөх хоол юу байх бол ?? *хүрд эргүүлэх*

Нийт арван хэсэгт хуваагдсан өнгөлөг хүрд эргэлдэх нь оролцогчдын нүдэнд удааширч харагдах ба секунд бүрт зүрхний хэмнэл хурдсаж байв . Зүүний хэмнэл удааширч эргэлдсээр ....

Жисүү : Стек болон салат . Миний бодлоор гол шүүлт стекэн дээр болох байх .

Дүёон : Жисүү ши хүний сэтгэлд нийцсэн салат хийнэ гэдэг амар биш шүү ~ Мөн салат гэдэг нь зүгээр л хооронд нь хольсон хэрчсэн ногоонууд биш юм .

Жисүү : Тийм дээ ийм том тэмцээнд салат хүртэл мэргэжлийн нарийн түвшинд байна биз .

Дүёон & Жисүү : Та бүхэнтэй сурталчилгааны дараа уулзъя.














Сурталчилгаа арван таван минут үргэлжилсэн эмгэнэлтэй явдал тохиолоо . Гэхдээ оролцогчид бүгд хэрэгтэй зүйлсээ бэлэн болгон тавцангийн ард зогссон байна . Дүёон микрофоноо барин тэнхимийн голд зогсох бол оролцогчдийн дунд байрлах урт ширээн дээр манай шүүгч нар савтай ус өрж тоглоно .

Зураглаач : Шууд дамжуулалт эхлэхэд 3 ! 2 ! 1 !

Дүёон : Хүлээсэнд баярлалаа ~ Харин одоо манай эхний шат эхлэхэд бэлэн болоод байна . Оролцогчид бүгд хэрэгслээ болон хүнсний бүтээгдэхүүнүүдээ аван бэлэн болсон байна . Одоо яг 20:00 цаг болж байна . Эхний шат нэг цагийн хугацаатай үргэлжлэх болно . Та бүгд бэлэн биз дээ ~ *жуумалзах*

Дүёон : " worldwide master chef 2020 " тэмцээний эхний шат албан ёсоор эхэлснийг мэдэгдэж байна !!!
















Нетизэн сэтгэгдэлүүд :





- Дэбак тэр өндөр бор үстэй оролцогч минийх шүү !

- Хөтлөгчдөө хэлэхэд би бол цөцгийн тос та бол 180 градуст халсан шарах шүүгээ ㅋㅋㅋㅋㅋㅋㅋㅋ

- Энд тэнэг сээтгэнэсэн сэтгэгдлүүд их байна шүү

- Юу вэ ?!! Суваг сольж байгаад харсан айдол уу гэтэл тогооч байх гэж ㅋㅋㅋㅋ бид нар ч азтай юм аа

- Тэр голд сууж байгаа хачин тарвас ч юм шиг зангиа зүүсэн шүүгч надад дугаараа өг !!!!!

- Яагаад Солонгосын тэмцээнд гадаадууд оролцоод байгаа юм ?

- Солонгос улсын тэмцээний шүүгч нар дунд нь Хятад хүн ........... Ямар новш нь вэ ??

- Хальт үзтэл шарсан тахианы газар ажиллуулдаг аав маань явж байх юм ?!! Ааваа та наанаа элэнцэгээ хийж байгаа юм ?!!!

Let's cook | V2Where stories live. Discover now