1

1.7K 124 30
                                    

Лондон явах замдаа найзуудынхаа үдэлтийн бэлгүүдийн нэг болох зургийн цомгийг үзэж эхлэлээ. Цасан бөмбөгөөр байлдсан дурсамжаа санаад би нүүрэндээ инээмсэглэл тодруулав. Хөдөлж буй зурагнуудыг харахад би энэ бүнийг яг л өчигдөр болсон мэт тодоор санаж байсан юм. Durmstrang дахь аз жаргалаар дүүрэн өдрүүдээ эргэн дурсах нь нүдэнд минь нулимс цийлэгнүүлж байлаа.

Би Хогвартсд очсон даруйдаa ууль илгээнэ хэмээн найзууддаа амлалт өгсөн.

Бүх найзуудаа орхин , сургуулиа солих нь хэзээ ч амархан байдаггүй билээ. Гэвч хэрвээ чи Поттер бол, энэ  бүхэн улам л төвөгтэй болно. Ялангуяа , хэний ч мэддэгүй Поттер шүү дээ.

Aнх бол намайг хүмүүс мэддэг байсан. Гэвч аав ээж минь алуулж дүү минь сорвитой үлдэх үед , би тэнд байгаагүй юм. Үнэн шүү. Тэгээд л , би хэнд ч анзаарагдахаа больж , эсрэгээрээ тэдний анхаарал дүү дээр минь төвлөрч эхэлсэн билээ.

Ийм зүйл болсонд би маш их баяртай байсан юм. Би хэзээ ч анхаарлын төвд байхыг хүсдэггүй байв. Хагрид бидэнд шидтэний амьдралын тухай , бидний хэн гэдгийг гээд бүхнийг хэлэх үед Харритай хамт Хогвартсд сурахын оронд Durmstrangд гадаад оюутан болон элсэн орсны нэг шалтгаан энэ билээ.

Харриг сүүлд харснаас хойш хэдийн 2 жил гаруй хугацаа өнгөрчээ.Хогвартс луу шилжихээр шийдэх үедээ би түүн лүү ууль илгээсэн боловч түүнээс нэг ч хариу аваагүй юм. Манай сургуулиас Харригийн сургууль хүртэлх хол замын маршрутыг харахдаа би Харриг ямар ч шалтаг хэлсэн түүнд итгэхээр төлөвлөөд байлаа. Миний ууль Таклер захиаг өгөхөөр явахдаа хоёр ч удаа замдаа төөрч, түүнд захиа очоогүй мэтээр жүжиглэсэн ч хамаагүй. 

Эцсийн эцэст миний Хогвартс явах шалтгаан нь ганц Харри биш шүү дээ. Яг үнэнийг хэлэхэд энэ бүхэн зүгээр л зөв санагдсан юм. Бүхий л амьдралаа орхин явж байгаа шалтгаан минь "зүгээр л зөв санагдсан учраас" гэдгийг сонсоод найзууд маань намайг галзуу гэцгээсэн ч тэд миний талд байсан билээ.

Тэдэнтэй бүтээсэн дурсамж минь одоо намайг санаа алдахад хүргэнэ.

✧·゚: *✧·゚:*✧

Би Хогвартст очиж байгаагүйнхээ адилаар 9 ¾ дугаар тавцан дээр ч өмнө нь ирж байгаагүй билээ. Хэрхэн ийшээ орох тухай тэдний хэлсэн зааварчилгаанд тийм ч итгэлтэй биш байсан учраас би 9 ба 10 дугаар тавцангийн дунд 15 минутын турш зогсож хэн нэгэн энэ ханыг нэвтлэн орохыг хүлээж байлаа. Ойр хавьд хэд хэдэн маггл байх ба нааш хэн нэгэн ойртон ирэх бүрт найдварын оч асаж,  тэд өнгөрөн явах төдийд өнөөх оч нь унтарч байсан юм.

Potter? || Draco Malfoy [MGL]Where stories live. Discover now