9-р хэсэг: Аялал явах замд💒🕕🔦💼

88 13 0
                                    

Би хацраа даран: Хөөе яаж байгаа юм? О.О

Сэүн: Яасан найз охиныхоо хацрыг үнсэж л байна шд.☺ Тэглээ ч өмнө нь бас үнсчихээгүй билүү? хэмээн ёжтой инээмсэглэв.

Би: Хөөе дахиад хүнийг зөвшөөрөлгүйгээр дураараа үнсэх юм бол зүгээр өнгөрөөхгүй шүү.

Сэүн: Тэгвэл хэзээ зөвшөөрөх юм?☺

Би: Муу тэнэг.😑 *Сэүнийг цохих* Хэзээ ч зөвшөөрөхгүй.
*Гэхдээ гоё байсан л даа. Сайн хүнээсээ үнсэлт авна гэдэг чинь.😂*

Энэ бүгдийг харсан Инсол Даниел 2 гайхах ба хоёул бид 2-луу ээлжилж харан нүд нь бүлтрэх шахан суух аж. Зөвхөн Инсол гэлтгүй зарим хүүхдүүд. Би ч эргэн тойрноо харан ичин доош харан сууна.

Урдаас Сүжи багш: За хайрын шувуухайнуудаа учраа нэг юм ололцчихов уу?☺

Даниел Сэүн 2: Тэгсэн.☺ гэхэд Инсол бид 2 тэр 2-ыг нудран элгээ тэврэн сууна. Харин энэ бүгдийг эхнээс нь сонсон суух нэгэн хүн Сэүн рүү муухай харан суух аж.

Сүжи багш: За хүүхдүүдээ хоноглох байр хүртэл явахад нилээн удах юм шиг байна.

Даён: Хэр удна гэж?😮

Сүжи багш: Энэ маягаараа харанхуй болох юм шиг байна. Хэдүүлээ замдаа дуу дуулах уу гэхэд бүгд зөвшөөрлөө.

Багш нэг дуу аялахад хүүхдүүд даган дуулна. Би дуулж чадахгүй болохоор дуугүй л сууна. Ер нь би тэгэж боддог юм л даа. Харин Инсол ард дуулах сонсогдоно. Бурхан минь гэж тэр ямар гоё хоолойтой юм бэ. Даниел хажуунаас нь: Хөөх манай хайр гоё дуулах юм аа.😀

Инсол: Баярлалаа.😊

Сүжи багш: За одоо нэг нэгээрээ дуулна аа.

Би: *Ээ л дээ. Шударга биш юм аа.😣*

Сүжи багш: За хэн нь эхлэх вэ? гэхэд Сэүн нэг дуулж үзүүллээ. Хөөх тэр ч гоё дуулах юм аа.

Дараа нь хүүхдүүд бүгд дуулаад дууслаа. Манай ангийнхан чинь ер нь дуучин болох байсан юм биш үү? Бүгд л гоё хоолойтой байхад би гэж солгой хүн цу цу цу цу.

Сүжи багш удалгүй: За Эли чиний ээлж ирлээ.☺

Би сандран: Аан...нөгөө...юу...би дуулж чаддаггүй юм аа.😅

Сүжи багш: Зүгээр дээ хамаагүй. Алив ээ чамайг би нээлттэй бай гэж хэлдэг шүү. Чи дэндүү их биеэ барих юм аа. Ийм болохоор чинь би чамайг хөлдүү гэдэг юм ш дээ гэхэд ангийн хүүхдүүд инээлдэнэ.

Би нэг гүнзгий амьсгаа аван дуулж эхэллээ. Дуулаад дуусмагц бүгд надад алга ташин баяр хүргэнэ.

Сүжи багш: Чи чинь их гоё дуулдаг л юм байна ш дээ.☺ Яагаад өөрийгөө дуулж чадахгүй гэж үгүйсгэсэн юм?

Би: Нээрээ гэж үү?😮 *Бурхан минь. Би сая шинэ чадвараа олчихлоо.😁* Энийгээ мэдээгүй юм байна.😅😁

Сүжи багш: Ок. За одоо нэг тоглоом тоглоцгооё.

*Оройны 21:34*

Гадаа ч харанхуй болжээ. Багш тийм ч тоглоом ийм ч тоглоом гэсээр байтал бүгд ядарцгаан унтсан байлаа. Миний нэг мөр аймар хүнд оргиод байгаа. Энэ хажууд сууж байгаа Сэүн гэгч түрүүнээс хойш миний мөрийг дэрлээд унтаад өгсөн. Түүнийг сэрээхгүйхэн шиг гадаах цонхоор эргэн тойрноо ажиглавал мэдээж харанхуй болчихсон юм чинь юм харагдахгүй л дээ. Удалгүй автобус зогсож жолооч ах: Ирлээ хэмээн хэлэхэд бүгд нойрноосоо сэрцгээлээ.

Сэүн сэрмэгцээ: Ирчихсэн юм уу хэмээн нүдээ нухалсаар нэг юм мөрнөөс минь толгойгоо авлаа.

Би: Ёох.😥 *мөрөө барих*

Сэүн: Наад мөр чинь яасан юм?😮

Би: Харин л дээ яасан юм шиг байна? *ачаагаа авах*

Сэүн гэнэт гарнаас ачааг минь булаан аваад: Би ачааг чинь зөөгөөд өгье.

Би: Би өөрөө зөөчихөж чадна. Ямар олон юм байгаа биш. *ачаагаа авах гэж оролдох*

Сэүн: Энэ зөрүүд хатагтайг яааядаа байз.😏 хэмээн ачааг минь аван автобуснаас буулаа. Урд 2 том байшин байх бөгөөд нэг нь амрах газар, нөгөө дэх нь хооллох заал хэмээн багш хэлэв.

Сүжи багш: За ийшээ явах замдаа өрөөний хуваарилалт гаргасан.☺

Би: *Бурхан минь эмэгтэй хүүхэд таараасай билээ.😣*

Сүжи багш: Гуанлин Даёнтой,
Даниел Инсолтой.

Би: *Гайхалтай миний бодож байсан 2 хүн маань 2-уул нэг нэг эрэгтэй хүүхэдтэй цуг орохоор болчихлоо.😧*

Сүжи багш: Имбёл Жэхвантай цуг😏 гэсээр хамгийн сүүлд намайг Сэүнтэй цуг нэг өрөөнд оруулчихлаа. Бурхан минь яагаад заавал энүүнтэй гэж. Хэдий би түүнд бага зэрэг сайн ч гэсэн надад энэ огтхон ч таалагдахгүй байна. Энэ багш ер нь зориуд хоорондоо жоготой хүүхдүүдийг нэг өрөөнд оруулаад байгаа юм биш үү?

Сэүн над руу нэг жуумалзаж харчихаад ачааг минь өнөөх хуваарилсан өрөөнд оруулаад тавьчихлаа. Түүнд тийм сайхан байгаа юм байхдаа. Аргагүй л дээ. Надад сайн гэж 2 ч удаа сэтгэлээ илчилсэн юм чинь. Өрөөндөө ороход ашгүй нэг юм 2 ор байна. Хэрвээ нэг ор байсан бол яах байсан бол, бодохоос аймар санагдчихлаа. Би ер нь юу л бодоод байна даа. Орныхоо хажууд очоод, орон дээрээ тэрийн хэвтлээ. Шөнө болсон учраас хөнжлөө нөмрөн маргаашийн тухай бодон хэвтсээр нэг мэдэхэд нүд анилдан гүн нойронд автжээ.

[Дууссан] ✨Үзэсгэлэнт одод🌟    ~S1~Where stories live. Discover now