Нар жаргаж байх шиг гэхдээ мэдэхгүй юм. Борооны үүлээр халхлагдсан тэнгэрт нар байгааг хэн нотлох билээ. Бодолдоо үнэнч байж чадахгүй эргэж буцах Чивонд Жэхёонтой хамтдаа байна гэж төсөөлөх төсөөлөл хэзээ айлчлан ирэх юм бол? Хэн ч мэдэхгүй, шөнийн тэнгэрт түгэн анивчих одод юуны тухай боддогийг. Хэн ч мэдэхгүй, өөрийгөө зовоогоод ч хамаагүй Жэхёонтой үлдэх гэсэн Чивоны хүсэл нь хязгааргүй их хайраас эхлэлтэйг...