Temuuder

За за, зүгээр амьдралыг ENJOY

gucciwbb

Хөөх... Үнэхээр сонирхол татахуйц нэгэн шиг санагдлаа. Шүлэг бичдэг найзыг маань санагдуулж байна. Үргэлжид бодолд дарагдчихаад өөрөө өөртэйгөө зөрөлдөх хэрнэ үргэлжид юмсын сайныг муутай нь хүлээн зөвшөөрчихсөн хүн байдаг сан. Яг л тэгэж санагдлаа. Бичиж буй зүйлс чинь их үзэсгэлэнтэй юм. Гайхалтай ✨

Temuuder

Өө, маш их баярлалаа!
Reply

Temuuder

Та нар хэнд ч хэлж зүрхэлдэггүй бодол, элдэв мэдрэмж, уур уцаараа над руу нэг бич л дээ. Юу сонирхлыг минь тэгж их татдагийг мэдэхгүй ч, интернэт дэх танихгүй хүмүүсийн түүх үргэлж л сайхан байдаг даа

Temuuder

@asuka_tenn Би бас зөндөөөө ингэж боддог байсаан. Яг амьд үлдэх, хичээх шалтгаанаа хайхаар бүх зүйл хоосон санагдаад, надад юу ч хэрэгтэй биш, бусал зүйлд ч би хэрэггүй юм шиг санагддаг байсан. Өдрүүд сааралтаад л, ямар ч баясал байхгүй, цээжин тушаа л өвдөөд, толго задрах нь гэлтэй олон зүйл боддог байсан. Гэхдээ юу гээч? Миний бодлоор хүнд өөрөөс нь өөр тэгж худлаа хэлдэг хүн байхгүй юм шиг байгаан. Нэг худалч хоолой толгой дотор нь гарч ирээд "Чи үхэх нь амьд явахаас хавь илүү дээр. Юу ч чаддаггүй, хамгийн муухай нь чи" гэж хэлдэг юм байна гэж би бодсон. Хүн байгаагаараа л хүндлэл, хайр хүртэх эрхтэй болохоор зүгээр оршин буй нь л үзэсгэлэнтэй юм шиг ээ. Тэгэхдээ нэгэн цагт тэртээ тэргүй үхнэ, тэгэхдээ харин амьдрах нас минь мөнх биш байлаа ч, бүтээх зүйл минь мөнх байгаасай гэж олон хүн боддог, хүсдэг, үүгээрээ урагшилдаг байгаасай гэж би хүсдэг ээ. Магадгүй улам л чадмааргүй, хүч хүрэхээргүй сонсогдож магадгүй л дээ. Хүн өнгөрсөнд байгаа надад иймэрхүү зүйл хэлвэл би бас л хувиа хичээгээд "Чи юу ч мэдэхгүй" гэж хэлж магадгүй. Гэхдээ нар мандахын өмнөх үүрийн гэгээ, нар жаргах цагаар өрөөнд тусдаг алтан шаргал туяа, гудамжинд бяцхан муурыг өдөр бүр хөөж туудаг хэр нь дандаа л хооллодог зоогийн газрын эгч, жоохон хүүхдийн инээд баясал, аадар борооны дараах дулаан байдал шиг гунигийн дараах чин сэтгэлээсээ инээх мөч гээд л амьдралдаа хайрлаж, мэдэрч болох олон зүйл бий. Хүний амьдралыг насаар биш, хийж бүтээснээр л хэмжигдэх учраас өөртөө илүү утга учиртайгаар гэрэлтээсэй гэж хүсэж байна аа. Магадгүй чи энэ бодлоо урлаг, бүтээл болгон хувиргаж ч болно. Нэгэнтээ л үхлийн талаарх сэдлээс олон гайхалтай зүйл дэлхийд бий болж л байдаг(Ингэж хэлэх ширүүн байж болох ч үнэн л юм чинь?) Тийм болохоор хэдий чинээ гуниг зовлонтой учирна, төдий чинээ чи л ухаан сууж, өснө дөө. Өсөж томроод цэцэг шиг дэлгэрч л тарна. Аль эсвэл томоо мод шиг дэлгэрээд үр шимээрээ бялхаж амьдрах ч юм билүү? Тийм болохоор зүгээр л урагшлаад байгаарай. Амжилт хүсье. 
Reply

asuka_tenn

@Temuuder arcaagui hun c bish sug c bish amidarc baihaar uhmeer baina. dahij gants udur c amidramaargui bn hun gej nerlegdmeergui baina bi uvduj dahij ingej amia hiceesen arcaagui negen baimaargui baina.  Yagaad uheed uguj boldoggui ym be yagaad zugeer uhuulcihdeggui ym be arvan naiman jil tevcij amidrah uneheer tuvugtei bailaa zugeer l uhmeer baina 
Reply

Temuuder

Өө тэгээд шөнө бодолд дарагдаад дээшээ одод руу нисэх үү, арагш хэвтээд доош живэх үү гэдгээ ч больж дээ. Унтах юм сан, нойр хүрч байна, яаж хэвтвэл унтах юм бол оо? л гэдэг болж ээ  Одоо харин үүргэвчиндээ хавчуургатай талх багтаагаад дулаан хэр нь их цастай өвөл, урт удаан чийглэг зунаар үргэлжилдэг далайн эргийн тосгонд амьдрахаар л явмаар байна. Хажуудаа муур дагуулаад, хөгжмөө чангалаад.

Tony_bang_795

Өгүүллэгэрхүү тийм бичвэр бичвэл яасан юм. Их сайн бичвэр болох байх.

Tony_bang_795

@Temuuder tmlde xxa ghde l fanfic bicwl ynzin bicih bh gj boddim ng oroldd vzeerei ih sain boloh bh :>
Reply

Temuuder

@Tony_bang_795 
            nah, i’m better with literature :))
Reply

Temuuder

Сайн уу? Би энд зүгээр л дэлхийн дулаарлын талаар жоохон бичих гэсэн юм :) Та нар бага ч болтугай дэлхийн дулаарал юу вэ, байгалийн ямар үзэгдлүүд өрнөж байгаа талаар сонссон л байх. Тэгээд саяхан орсон цас нь дэлхийн дулааралтай холбоотой, энэ байдлаараа 6-р сард ч ийм цасан шуурга болж болзошгүй гэнэ. Миний бодлоор хотжих үзэгдэл, хэт олон барилга байгууламж, үйлдвэрлэлт ихсэхээр хог хаягдал ч дагаад гарна. Тэгээд хүмүүс тэднийгээ яаж зохицуулахаа мэдэхгүй байгаад л учир байх шиг(Ер нь хими, биологийн номон дээр ч иймэрхүү санаа биччихсэн байна лээ ((: , үгүй тэгээд хогоо ямар өөр гараг дээр аваачиж хаялтай нь ч биш) . Харин үргэлжлээд 
          "Байгальд хамгийн хөнөөлтэй үйлдвэрлэлүүдийн эхэнд газрын тос олборлох салбар ордог бол хувцасных хоёрдугаарт жагсдаг гэнэ. Чанаргүй хувцас үйлдвэрлэлээс гадна хэрэгцээнээсээ илүү хувцас худалдаж авах нь дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөд сөргөөр нөлөөлдгийг эрдэмтэд анхааруулжээ. Ташрамд дурдахад, дэлхийн хэмжээнд нэг секунд тутамд 2-3 тонн хувцас хог болж хаягддаг байна. " гэсэн мэдээ байна. Тэгэхээр бидний хийж чадах жижиг ч том нөлөө үзүүлж болох зүйлс огт хэрэггүй бас чанаргүй хувцас худалдаж авахгүй байх. Дусал цэвэр усаа ч хэмнэх, хий дэмий цоргоор ус урсгахгүй байх гэсэн арга хэмжээ л байх шиг. Бас саяхан монголд 4.1нээс эхлээд гялгар уутны хэрэглээг хорьсон. Харин та мэдээгүй гялгар уут худалдаж авсаар л байгаа юм биш биз? Гялгар уут нь миний санаж буйгаар хог хаягдал болоод байгальд тархахдаа 100 жилийн дараа л нэг элэгдэж устдаг гэнэ лээ. Дээрээс нь хоолны нэг удаагийн халбага сэрээ, plastic бүтээгдэхүүнүүдээс татгалзахыг уриалж байна аа :)) Бас энэ нийтлэл маш дутуу дулимаг зүйлсээр их учир та бүхэн өөрсдөө бага ч атугай дэлхийн дулаарал, хог хаягдал, хүмүүсийн байгальд үзүүлж буй хорт нөлөөний талаар судлаад үзээрэй. Магад эх дэлхийгээ, өөрийн үр удмаа илүү дээр орчинд амьдруулах боломж танаас ч эхлэх юм билүү :)) 

Egelhumun

Тийм шүү. Миний хувьд одооноос хэрэглээгээ өөрчиож байгаа. Хүнсний ногоог хүртэл даавуун торонд хийж авах, кофе авахдаа өөрийнхөө тагтай аяганд хийх, хуванцар савтай бүх зүйлээс татгалзах гэх мэт. Яваандаа эргэн тойрны хүмүүсээ ч бас уриалаад явна. 
Reply

Temuuder

+Мод тарих бас шилдэг арга шүү! Гэр бүлээрээ мод тарих, бүр байр, орцоороо уриалж нэгдээд хэсэг талбайг сонгон мод тариад эхэлбэл сайхан санаа болох байхаа
Reply

Temuuder

Үсэг бичгийн алдааг өршөөгөөрэй !
Reply