edna_myg

Сайн байцгаана уу! 
          	Миний бие 2017 оноос анх ednn_a нэрний доор өгүүллэг бичиж эхлэн, дараачаар 2018 онд нэрээ edna_myg болгож одоог хүртэл энэ нэрэн доороо fanfic бичиж ирсэн билээ.  Гэвч 2019 оноос хойш идэвх муутай байх болсоныг зарим уншигчид анзаарсан байх. 
          	
          	Эхэндээ өөртөө завгүй байна гэж хэлдэг байсан ч үнэндээ бичих ямар ч motivation-гүй болчихсон юм байна гэдгээ ойлгож авлаа. Завтай үедээ өгүүллэгээ бичих гээд Wattpad-руугаа орохоор цаанаасаа л бичмээргүй, бичих гэхээр үг эвлэж өгөхгүй эсвэл залхуу хүрээд өдийг хүртэл нэг тиймэрхүү л өнгөрлөө. 
          	
          	Тиймээс дуусаагүй үлдсэн өгүүллэгүүдийг минь гайхаад хүлээх хүмүүсд санаа зовоод мэдэгдэл хийе гэж бодлоо хаха. 
          	Хэд хоног бодсоны эцэст та бүхэндээ энэ хүрээд миний өгүүллэг бичээчийн “замнал” (xD) дуусаж байгааг хэлэх гэсэн юм. Ирээдүйп хэзээ нэгэн цагт эргээд өгүүллэг бичмээр санагдаад эргээд ирэхийг үгүйсгэхгүй ч одоогийн болон өнгөрсөн хоёр жилийн надад өгүүллэг бичих ямар ч хүсэл байхгүй болсон тул ийм шийдвэрт хүрж байна. 
          	4 жилийн турш өгүүллэг бичсэн надад та бүхэн миний амьдралын маш том хэсэг нь байсан юм шүү~ Олон найзуудтай болж, маш их зүйл сурсан гэдгээ дурьдах хэрэгтэй байх. Бүгдэнд нь баярлалаа. 
          	
          	P:S: Засвартай байгаа өгүүллэгүүд орж дуусах болохоор санаа зоволтгүй ээ~ Гэхдээ их удаж байж орно байх гэж санаа зовж байна. 
          	
SerenityLord

@edna_myg ❤️❤️❤️❤️
Reply

OHOWLY

❤❤❤