nora_bea

Түүнийг хайрласан биш хайрлах гэж хичээсэн би...
          	
          	Хэн нэгэн хүн хэт гүн асуулт асуувал тархи минь бодож ч амжилгүй худал өгүүлбэрүүдийг урсгана. Үнэний хэлтэрхий ч байхгүй худал үгс...
          	
          	Хаана нь ч юу байгааг хэн ч үл мэднэ. 
          	Би өөрөө ч мэдэхүй худал...
          	
          	Чамайг хайрлах гэсэн минь ч худал байж мэднэ.

nora_bea

Түүнийг хайрласан биш хайрлах гэж хичээсэн би...
          
          Хэн нэгэн хүн хэт гүн асуулт асуувал тархи минь бодож ч амжилгүй худал өгүүлбэрүүдийг урсгана. Үнэний хэлтэрхий ч байхгүй худал үгс...
          
          Хаана нь ч юу байгааг хэн ч үл мэднэ. 
          Би өөрөө ч мэдэхүй худал...
          
          Чамайг хайрлах гэсэн минь ч худал байж мэднэ.

nora_bea

Ааваа...
          Охин нь сая тамхи татаж үзлээ...
          Их гашуун юм. Татаж дуусаад бостол хамаг бие сулраад хачин болж байна лээ. Тагтан дээр татсан юм л даа. Хүн амьтан харчхаагүй байгаа. Одоо ч үнэр нь үнэртээд байх юм. Их хачин.. Гэхдээ ахиад хэд сормоор ч юм шиг...
          
          Хэрэв би энэ янзаараа ахиад гурав татвал тамхичин болчих юм шиг байна.
          
          Та битгий санаа зовоорой. Охин ухаантай байж дахихгүй ээ...

nora_bea

Эмэгтэй хүн бардам байхдаа үнэ цэнтэй нандин байдаг гэнэлээ. Нэг мэдсэн чинь гуйдаг халтар нь болчихсон ч юм шиг. 
          
          Үнэ цэнээ алдсан гэж ярихаас илүүтэйгээр надад хэзээ тийм зүйл байсныг мартаж орхисон ч юм шиг. Эсвэл бүр анхнаасаа байгаагүй юм болов уу? 

nora_bea

Нэг сайхан гэгээн хайрын түүх биччихээд үхье гэж бодлоо.
          
          Амьдралын хэдэн жилийн нугачаанд хэдэн удаа унаж боссон хойно оо тэр түүхийг бичиж дуусгах бол...
          
          Хаа хүртэл шунгаж хэр хол алхах бол...
          
          Хайрын түүх бичье гэвэл энэ нас минь гүйцдэг болов уу? Яадаг бол?

nora_bea

Зарим үед зүрх минь нэг их хоосроод хайрыг мөрөөсөн дэлдэх юм...
          
          Үгүй ээ би чинь чамайг мартчихсан гэж бодоод байгаа шүү дээ...
          
          Бүтэхгүй гэдгийг нь мэддэг мэдэрдэг ойлгодог ч гэлээ эргэж зууралдахад минь тоохгүй хаячихдаг бол мөн сайхан аа...
          
          Басхүү мөн хэцүүеэ...

nora_bea

Нүд гэх хязгаар үгүй тэнгис дунд чинь
          Энэ насаа үгүйртэл ганцаараа сэлэхсэн 
          Намайг гэх түм түмэн эс бүхэнд чинь 
          Эгэлгүй сэтгэлээ цацаж хайрлахсан...
          
                                                     ~

nora_bea

Close дөө ганцхан хүнтэй. 
          Харилцдаг ганцхан хүнтэй. 
          
          Хэзээ ч үзэхгүй ч ганцхан хүнд зориулж стори хийнгээ туйлбаргүй мэдрэмжээ өөр нэгэнд нээхийг хичээх...
          
          

nora_bea

Хэрэв чамайг мянган хүн хайрладаг бол тэдний нэг нь би
          Хэрэв чамайг ганцхан хүн хайрладаг бол тэр нь би 
          Хэрэв чамайг хэн ч хайрладаггүй бол би үхсэн гэсэн үг. 
          
                                            Franz Kafka