~Day 8~

1.9K 385 61
                                    

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


~Түүний амьдрал~



Өчигдөр орой Жонгүг яг л ороо нь орчихсон бух шиг л над руу дайрсан. Үнэхээр аймшигтай. Түүнийг тийм байхыг нь үнэндээ анх удаа л харсан шүү. Миний үерхэл бүтэлгүй, нэг талын өрөөсгөл байсан шүү дээ. Тийм болоод ч тэр үү тийм зүйл хийтлээ байгаагүй юм. Би хайрлаж, тэр үзэн яддаг. Одоо бодоод байхнээ Мину надад тийм ч их хүрдэггүй байж. Магадгүй үхтэлээ сэжиглэдэг байсан биз. Өмнө нь яагаад өөртөө хайртай гэж итгээд тэнэг хүн шиг догдолдог байсан юм болоо гэж бодох юм. Яг л алиалагчийн хувцас өмсөөд өөрийгөө саатуулах тэнэг амьтан шиг. Хүнд хайртай болохоор ингэтлээ сохорчихдог юм болов уу?

"Тэхён-а өрөө рүүгээ явж үз!"

Согжин эмч орноосоо босон сунайсаар ийн хэлэхэд би бодлоосоо салж чадлаа. Заримдаа дэндүү тэнэг зүйлс бодчих юм. Яагаад одоо болтол тэр эргүй амьтанг санаад байгаа юм болоо. Ингэж болохгүй юмсан.

"Ингэхэд та хоёр муудалцчихсан юм уу? Яагаад энд хоносон юм?"

"Үгүй ээ Жонгүгийн ороо нь о-......а-аан юу ч бишээ"

Би худлаа инээмсэглэн шууд л өрөөнөөс гүйн гарлаа. Ямар тэнэг юм бэ? Ичиж үхмээр юм.

Өчигдөр Жонгүг бараг л намайг хүчиндэх шахсан. Үнэхээр солиотой амьтан. Тэгээд би хамаг хурдаараа зугтаж гараад шөнийн ээлжийн эмч нар хонодог өрөөнд ирж унтсан юм. Согжин эмч азаар ч гэх үү шөнийн ээлжтэй байж таарсан болохоор тэнд унтахыг зөвшөөрсөн юм л даа. Өөр эмч байсан бол алагдаад хөөх байлгүй.

Тайван алхсаар өрөөний хаалганы цонхоор харвал Жонгүг цонхны дэргэд зогсоод яг хаалга руу муухай харан зогсож байх нь тэр. Хөөх тэр ууртай байгаа хэрэг үү? Плллл уурлах ёстой хүн нь би л байх шүү!!!!

Би ч түүн рүү зөрүүлэн муухай харсаар хаалга татан ороод орон дээрээ очлоо.

"Хаана байж байгаад ирж байгаа юм???"

Амьдрах 13 хоног || Taekook || ДууссанWhere stories live. Discover now