Төрсөн өдөр(M) Part1

4.9K 189 47
                                    

Хэн нэгэн намайг өргөн машинд оруулж байлаа. Нүд минь боолттой байгаа болохоор хэн гэдгийг мэдэхгүй байсан ч түүний тэврэлт нэг л танил дулаахан санагдана. Түүнийг намайг машины арын суудалд суулгасан гэж бодож байна. "Тэхёнаа, хонгор минь?" Түүнийг алга болчихсонд миний санаа үнэхээр зовж байлаа. Арай намайг энэ танихгүй залуутай хамт ганцааранг минь үлдээгээд яваагүй байх, тийм биз.

"За?" гээд Тэхёны хоолой сонсогдох мөчид тэр миний уруулан дэр үнслээ.

"Бид хаачиж байгаа билээ?" би түүний цамцны энгэрээс зуурангаа хэлэв

"Дараа мэд" Тэхён өөр юу ч хэлэлгүй ингэж хэлээд цамцнаас нь зуурах гарыг минь тавиулчихлаа. Удалгүй хажуунаас нөгөө танихгүй залуу гарыг минь олсоор хүлж эхлэх нь тэр, харин Тэхён зүгээр л хаалгаа хаачихсан. "Яа! Ким Тэхён!" олсоор хөдөлгөөнгүй хүлүүлсэн гартайгаа ноцолдсоор түүний нэрийг чангаар дуудлаа.

Машины хөдөлгүүр асан бид хөдлөж эхлэв. Тэхён намайг хаашаа авч явж байгааг төсөөлөх ч үгүй байна. "Ким Тэхён! хэрвээ чи ямар нэгэн тэнэг зүйл хийх юм бол би чамайг ална даа!" гэж би чанга дуугаар хэлэхэд тэр урд суудлаас инээх нь сонсогдов, гэхдээ өөр нэг инээд ч бас энэ машинд давхар сонсогдож байна. Тэхён ганцаараа биш байгаа нь тодорхой. Би одоо бараг айж эхлэж байх шиг байна.

"Тэхён аа, чи намайг хүний наймаанд явуулах гээгүй биз дээ?"

Хэн нэгэн хажууд ахин инээх шиг болов. Тэр үнэхээр танил сонсогдоод байх юм. Би баруун талруугаа харсан ч... өө тийм нээрээ би нүдээ боолгуулчихсан! гэхдээ би түүнийг хажууд минь байгааг мэдэрч байлаа.

"Тэнд хэн байна?"

Хэн ч хариу хэлсэнгүй

"Ким Тэхён, гуйя. Энэ чинь огтхон ч инээдтэй биш байна!"

"Хонгор мин, тайвшир" гэж Тэхён хэлэв

Би үнэхээр цочирдолд орж байх шиг байна. Зүрх минь хурдан цохилож, хөлс урсаж бас маш их айж байлаа. Тайвшрах гэж хичээсэн ч чадахгүй нь бололтой.

Миний мэдэхгүй газар эцэст нь ирэхэд би бараг унтах шахчээ. Машины хаалга онгойход хүйтэн салхи нүүрлүү илбэх бөгөөд давалгааны чимээ сонсох шиг болов. Энэ хаанах вэ?

Хэн нэгэн нь намайг ахин хоёр гар дээрээ өргөн машинаас гарахад түүний сүрчигний үнэр маш танил санагдав. Түүний инээд, хүрэлт, үнэр. Тэр хэн бэ?

Би түүний цээжинд толгойгоо наахад түүний зүрх солиотой мэт хурдан цохилж байхыг би мэдрэв. Гэхдээ би ч бас яагаад гэнэт түүнтэй адил мэдрэмжийг аваад эхлэв ээ? Бид аль хэдийн дотогш орсон бололтой шатаар өгсөж буй нь мэдрэгдэнэ. Энэ танихгүй залуу намайг буулган буйдан дээр суухад туслав.

Найз залуугийн минь халуухан сайн найз||PJM||Where stories live. Discover now