Энэ үнэн биш байх

7.8K 368 17
                                    

~Миний талаас~

Маргааш өглөө нь би орондоо ганцаараа сэрлээ. Хагас аниалттай байгаа нүдээрээ нөгөө тийшээгээ хартал хэн ч алга. Арай хийн нүдээ бүтэн нээгээд эргэн тойрноо шалган харлаа. Энд надаас өөр хүн байгаа гэх ямар ч шинж байхгүй нь бололтой. Хөнжилөө нүцгэн биеээрээ ороогоод орноосоо босч цонхоо нээтэл нарны туяа нүүрийг минь төөнөн гүнзгий амьсгаа аван цэвэр агаараас амьсгаллаа.

Бүртийх ч үүлгүй байх тэнгэрлүү хараад жаргалтай нь аргаггүй инээмсэглэнэ. Өнгөрсөн шөнө үнэхээр гайхалтай байсан. Ханын цагруугаа хартал өглөөний 9 цаг болж байгааг зааж байв. Үнэхээр өлсөж байна гээч. Доод давхарт байх гал тогооруугаа би хурдхан хурдан алхасаар очтол ширээн дээр байх тавагтай хавчуургатай талх анхааралыг минь татлаа. Хэн энийг хийсэн юм бол?

Өглөөний мэнд үзэсгэлэн гоо минь.

Явах хэрэгтэй болчихлоо. Сэрэхээс чинь өмнө явчихсанд уучлаарай. Чи хэтэрхий тайван унтаж байсан болохоор, сахиусан тэнгэрт хүрч зүрхэлсэнгүй.

Өглөөний цай бэлдээд тавьчихсан шүү.

Өглөө эрт гал тогоог чинь бусниулчихсанд уучлаарай, Амттай байна гэж найдая:)

Жич: Чамтай хамт байхын тулд би хэдэн сая удаа үхээд сэрсэн ч чадна.

Энэ миний утасны дугаар, дараа нь надруу залгаарай. Чамтай ахиж уулзахыг хүсч байна

-JM-

Түүний энэ бяцхан зурвасыг уншаад чимээгүйхэн инээмсэглэл тодрууллаа. Тэр үнэхээр романтик залуу юм. Надад ингэж өглөөний хоол зурвастай үлдээх шаардлага уг нь байхгүй байсан. Үнэндээ, халуухан танихгүй залуутай секс хийсэний дараа ийм онцгой халамж авч байгаа анхны тохиолдол минь. Үнэхээр шинэлэг мэдрэмж байна гээч. Хамгийн гайхмаар нь тэр надтай ахиж уулзахыг хүсч байна. Утасны дугаараа хүртэл биччихсэн байна гээч. Галзуу юм! Тэр намайг аль хэдийн хүнтэй болздог гэдгийг минь мэдэхгүй шүү дээ...

Хийж өгсөн хачиртай талхнаас нь нэг хазаад амандаа өөрөө өөртэйгөө ярин бувтналаа

"Дажгүй юм"

Хөгжмийн хичээлийн дараа үдийн цайны завсарлага болдог учраас би амттай хоолоо хий дэмий хаяхгүйн тулд хоолны саванд хийгээд хичээлийнхээ дараа үлдсэнийг нь идэхээр шийдлээ.

Найз залуугийн минь халуухан сайн найз||PJM||Where stories live. Discover now