XXXVIII - [Their proposal]

503 56 1
                                    

Амралтаа Намжүүн маань энгийн байлгахыг хүссэн болохоор Жины ой дундах байшинд очихоор болсон юм.

Тэд өөрсдийн хийхийг хүссэн зүйлсээ хийцгээсээр бараг амралтын тал хугацаа өнгөрчихөв. Өдөр болгон хамтдаа кино үзэж, нэгнийгээ ноолж, нэгэндээ хайр мэдрүүлсэн өдөр хоног хөвөрсөөр.

Хэн хэн нь энэ л мөчид үүрд үлдмээр санагдах ч тэднийг хүлээж буй олон олон шүтэн бишрэгчид ээ хөсөр хаяж болохгүйгээ маш сайн мэдэж байлаа.

Хайртаа нэгнийгээ алдахыг хүсээгүй Жин маань энэ удаа зориг гаргахаар шийдсэн юм. Үерхэх саналыг найз залуу нь тавьж байсан болохоор гэрлэх санал аа өөрөө тавьж түүнийгээ нөхөрөө болгохыг хүснэ. Хайртыгаа найз залуу гэх тодотголтой болгосон үедээ өөртөө өгсөн амлалтаа одоо л биелүүлэх ёстойгоо мэдэх ч зөвшөөрөхгүй бол гэх айдас түүнийг бүрхэнэ.

Түүнд бэлдсэн бөгж, хэлэхээр бэлдэж байсан үг байхгүй ч хайртай залуугаа найз залуу бус сүйт залуу болгохоор сэтгэл шулуудсан ч сандрал гэгчийг анх удаа мэдэрч үзсэн нь яг энэ мөчид юм.

Өнөөдөр хамтдаа нар жаргахыг харахаар тохиролцсон газраа ирсэн ч түүний сандралыг хайрт нь анзаараагүй ч өөдөөс нь хацрын хонхорхойгоо гаргасаар инээнэ. Жинд түүний хайрт яг одоо ямар үзсэглэнтэй харагдана гээч. Жаргах нарны туяанд өөрийн өхөөрдөм инээмсэглэлийг хайртдаа харамгүй харуулах энэ л мөчид Жин нэг өвдөг дээрээн суун Жүүний гарнаас атган

" Кхм.  ... Анх нууцаар харж явдаг байсан залуугынхаа инээмсэглэлд дурлаж байсан тэр өдөр саяхан.

Хэзээ ч минийх болохгүй мэт хол оршдог байсан саранд дурлачихсан гээд нэг хэсэг шаналж явсан минь ч өчигдөр мэт санагдана

Олон одод дундаас зөвхөн намайг сонгоод хүрч ирсэн тэр өдөр ч саяхан мэт

Чамтай учирсан би үнэхээр азтай нэгэн. Чи минь надаас "Миний залуу болооч" гэж асуудаг өдөр миний хувьд хэзээ ч марташгүй өдрүүдийн минь нэг. Хэдий тэр өдрөөс хойш хоёрхон жил өнгөрсөн ч чамдаа хязгааргүй их хайртайгаа өнөөдөр дахин ухаарлаа.

Жаргалтай үеийг минь хамт хуваалцаж хэцүү үед минь хажууд минь байж нулимсыг минь нууж өгдөг чамайгаа хайраар дутаачихсан байхвий дээ гэж өдөр болгон өөрөөсөө асуудаг.

Чам шиг ариун нандин нэгнийг цаашид хайр халамжаар дутаахгүй байлгамаар байна. Үлдсэн амьдралынхаа турш хайрлаж халамжилмаар байна.

Тиймээс Ким Намжүүн надтай гэрлээч"

Түүний үг бүрийг чихээрээ бус сэтгэлээрээ сонсож байсан Намжүүн ч түүнд хэчнээн хайртайгаа энэ л мөчид хамтдаа байсан 2 жилээс ч илүү сайн мэдэрсэн. Хайртыгаа удаан өвдгөн дээр нь суулгахыг хүсээгүй дээ гялс зөвшөөрсөн хариу хэлэхэд "зөвшөөрөхгүй бол яанаа" гээд айж байсан Жин ч тайвширан хайртынхаа уруулыг шунаглан үнсэнэ.

Хэдий түүний санал энгийн байсан ч хайртай л бол ямар ч нөхцөлд яаж гуйсан ч хамаагүйг гэдгийг харж байгаа биз.

a/n:

cadlaaraa l uyangalsan tsarai n 😆

Vote set ee martav aa

《Hidden Lover》 | VKook | MGL | ✓Where stories live. Discover now