LXVII - [ Jungshook ]

435 40 1
                                    

Бичээчийн талаас

"Хайрт минь!" гэсээр Тэхён нэг давхараас гэрээр нэг орилон Жонгүгийг хайна. Гурван давхарын угаалгын өрөөнд сууж байсан хүн чинь Тэхёны орилохыг сонсоод "Айшшшш , нойлд ч тайван суулгачихгүй юм аа" хэмээн өөрөө өөртөө бувтнан "Нойлд байна!" гэж хариу орилож байгаа газраа мэдэгдэв.

Хэдий гэрээр нэг орилж мэдэгдсэн ч түүний орилохтой давхацан хаалга дуугарснаас болоод Тэхён Жонгүгийн хариуг сонсож чадаагүй юм. Гэрээрээ нэг Жонгүгийг эрэн сурвалжилж хайсаар ядарсандаа түр буйдан дээр суухад яг хажууд нь байдаг угаалгын өрөөнөөс Жонгүг инээдтэй бичлэг ч юм уу юу ч юм үзэнгээ инээсээр гарч ирэв. Түүнийг энэ гэр дотор бараг бүтэн цаг шахуу хайсан байтал тэр зүгээр л угаалгын өрөөнөөс гараад ирсэнд Тэхён ихэд гоморхон цаашаа Жонгүгийг хараагүй царайлсаар яваад өглөө.

Жонгүг гэнэт дуудаж байсныг нь санасан бололтой Тэхёныг гэрээрээ нэг хайж эхэлсэн ч энэ том гэрийн хаана нь байгаа гэж хайхаа мэдсэнгүй. Хамгийн эхэнд толгойнд орж ирсэн газар бол мэдээж тэдний унтлагын өрөө. Шууд л өрөө рүү зүглэн очиход мань хүн Жонгүгийг орж ирсэнийг мэдэх ч мэдээгүй царайлсаар сууна.

Тэхёны байгаа байдлаар нь л уурлах юм уу гомдсон гэдгийг нь мэдсэн тэрээр ямар ч л байсан дуудсан шалтгааныг нь асуухаар ам нээн "Хайрт минь, түрүүн нойлд байхад яг...." асуултаа асуух гэтэл Тэхёны зөрүүд зан нь хөдлөн Жонгүгийг цааш түлхээд хаячихав.

Түүнийг ийм үйлдэл гаргахыг мэдсэн Жонгүг хувцасны өрөө рүү гээ ороод удалгүй гараад ирсэн ч түүний өмссөн хувцас Тэхёны харцыг шууд л өөр дээрээ татна. Мэдээж яаж зүгээр бууж өгөхөв түүний янзыг үзэхээр шийдэн нилээд задгай бараг л цээж нь ил гарахуйц хувцастай үүд рүү зүглэхэд Тэхён сандарсаар "ЯГ ОДОО НААНАА ЗОГС!!" хэмээн ардаас нь гүйсээр очлоо.

Жонгүг жуумалзсаар үүдэнд гутлаа өмсөж  байсан ч Тэхён хүрч ирэн түүнийг сандал дээр хүчтэйхэн шиг суулган гутлыг нь суга татаж тайлахдаа дээгүүр өмссөн цамцыг нь бас аваад явчихав. Төд удалгүй дээд давхараас Тэхён гартаа хар өнгийн малгайтай цамц мөн пүүз барьсаар ирсэнд Жонгүг ч гайхан түүний хийх үйлдлийг хэсэг ажина.

Түрүүн тайлсан гутал цамцных нь оронд малгайтай цамц пүүзээр сольж өгөн маск бас давхар зүүлгэхдээ "Гялс дэлгүүр ороод энэ дээрхийг аваад ирээрэй. Аа бас ийшээ тийшээ явна гэж саналтгүй шүү!" гэх ихэд хатуухан хэлэн түүнд түрийвчээ атгуулсаар хаалгаар түлхээд гаргачихав.

Жонгүг ч ёстой өнөөх Jungshook болсоор хоцрох шив дээ. Хайртынхаа харыг хөдөлгөх гэсэн биш түүний зараалд дэлгүүр явхаар болсоноос гадна түүнд Тэхён машины түлхүүр өгөөгүй! Ядаж байхад хамгийн ойр байх дэлгүүр нь 3 км-н цаана байдгийг хэлэх үү бараг л Тэхён түүнд өгсөн шийтгэл болсон байдаг юм даа.

《Hidden Lover》 | VKook | MGL | ✓Where stories live. Discover now