Ex vs Jungkook

1.5K 130 6
                                    

"HI!!! Welcome to my channel. Тэгэхээр Хэми бид хоёр олон блог бичлэг хийж байсан бол энэ удаад нэгэн хөгжилтэй хосуудын бичлэг хийхээр бэлэн боллоо."

Залуу инээмсэглэсэн чигтээ ярьж дуусахад Хэми амаа жимийсээр

"Жонгүүг надад яг тодорхой хэлээгүй болохоор би ч бас хараахан сайн мэдэхгүй нь ээ!"

"Маш хялбархан, тэгэхээр чи ердөөсөө миний асуусан асуултад экс бид хоёроосоо нэгийг нь сонгоод явна." Ийн Жонгүүгийг хэлэхэд Хэми нүдээ эргэлдүүлэн энгэрээ тэврэв.

"Бид гэрлэсэн хосууд байхад би яаж чамайг салсан найз залуутайгаа харьцуулах юм. Бүр тэр залуу нь хөгийн амьтан байхад шүү дээ!"

"Тэгээд л өөрийгөө хэр мундаг гэдгийг мэдэх гээд үүнийг хийж байна."

Жонгүүг хөмсгөө өргөн хэлэхэд Хэми духруу нь няслан толгойгоо сэгсрэнэ.

"За яахав, тэгвэл гол зүйлдээ орцгооё." Бүсгүйг хэлж дуусасны тэр хоёр урдаа банана болон гүзээлзгэнэтэй сүү байрлуулсан харагдана. Жонгүүг гартаа гадилтай сүүгээ барин нөгөөг нь Хэмид атгуулаад

"Бананатай сүү намайг харин гүзээлзгэнэтэй сүү Жинуг төлөөлүүлнэ шүү! Би гүзээлзгэнийг үзэн яддаг." хэмээн тайлбарлаад соруулыг нь задлаж эхлэв. Бэлтгэл ажил дуусч залуу утсан дээрх асуултаа харах бол бүсгүй хоёр сүүгээ урдаа тавин томоотой гэгч нь цомцойн сууна.

(-Жонгүүг юу л асуух гээд байна даа. Энэ хүнээс хааяа айх юм><)

"За хайраа, бэлэн үү? Эхлэлээ шүү!" Жонгүүг эхнэрийнхээ духан дээр үнсэн хэлэхэд Хэми толгойгоо дохин мэдэгдэнэ.

"Хэн нь чамайг илүү их эрхлүүлдэг вэ?"

Хэми хоёр сүүгээ ээлжлэн харсаар суухад залуу мушилзан түүнд ойртоод

"Бодох хэрэгтэй гэж үү?" хэмээсэнд бүсгүй хөмсгөө зангидана.

"Ингэх юм бол надаар сонголт хийлгэж яах гэсэн юм." гэхтэйгээ зэрэгцэн гүзээлзгэнэтэй сүүнээс сорж орхив. Үүний хариуд Жонгүүг хөмсгөө дээш болгон утасруугаа харцаа шилжүүллээ.

"Хэн нь чамд сайнаар нөлөөлдөг вэ?"

-Гүзээлзгэнэтэй сүү

(Өөмагоод гүзээлзгэнэ үү?😆)

Жонгүүг эхнэрийнхээ хариултыг харан хөмсөг нь зангирсаар

"Хэн нь чиний тэвчээрийг их бардаг вэ?"

-Гүзээлзгэнэтэй сүү хэмээн сонгосныхоо дараа бүсгүй нөхрийнхөө уруул дээр үнсэн 'Хэрвээ тэр тэвчээр бардаггүй байсан бол би одоо энд байхгүй байсан байх.'

"Хэнтэй байхдаа тайвширлийг мэдэрдэг вэ?"

-Бананатай сүү

"Хэн нь чамайг маш их гомдоож байсан бэ?"

-Бананатай, гүзээлзгэгэтэй сүү аль алинаас нь багахан сорно.

"Хэн нь илүү сайн үнсэлцдэг вэ?"

Хэми нээрээ юу? гэсэн харцаар Жонгүүгрүү ширтэхэд өнөөх нь элгээ тэвэрсээр хойш сандлаа налан суув.

"Хэнийг нь сонгохыг чинь харцгаая. Babygirl" тэрээр ийн хэлэхдээ сүүлийн үгээ амны хайрцгаараа ойлгогдох төдий дүрслэх нь тэр.

Хэми гартаа байх хоёр сүүнээс гадилтайг сонгон ганцаас илүү балгалахад Жонгүүгийн нүүрэнд инээмсэглэл тодрон бүсгүйн хацар дээр зөөлөн үнсэв.

"Сүүлийн асуулт шүү! Чи хэнд нь илүү хайртай вэ?"

-Бананатай сүү

"Би Жон Жонгүүг гэж солиотой залууд хэзээд хайртай байна байх. Намайг яаж ч уурлуулж, гомдоож байсан ч үргэлж чамд хайртай хэвээрээ байх болно."

Хэми сонголтоо хийснийхээ дараа залуугын нүдрүү ширтэн мишээсээр хэлэхэд Жонгүүг бүсгүйг тэврэн сандал дээрээ багахан найгана. Тэднийг ийн сууж байхад бяцхан Жонми хөөохбн гэгч нь алхалсаар өрөөнд орж ирж буй нь камерт харагдлаа. Бүсгүй хүүгээ харан өхөөрдсөөр түүнийг энгэртээ тэврээд буцан сандалдаа тухлав.

"Бидний бяцхан гэрэл гэгээ Жонми байна. Миний хүү үзэгчидтэйгээ мэндлээрэй."

Хэми хүүгийнхээ хацарт өөрийнхийгөө наан хэлэхэд Жонгүүг бяцхан үрийнхээ жижигхэн гарнаас зөөлөн атгасаар даллан харуулна.

"Манай гэр бүлийн дараагийн бичлэгээр Хэми асууж би хариулах болохоор хүлээж байгаарай. Мөн удахгүй бид гурвын влог бичлэг орох болохоор түр баяртай."

Жон гэр бүл жаргалтай аргагүй инээлдсээр хүүгээ тэврэн бичлэгээ дуусгасны дараа харласан дэлгэцэн дээр Жонгүүгийн дүрс гарч ирэх нь тэр.

"Хэми миний хууль ёсны эхнэр Жон Хэми тул эрэгтэй үзэгчид илүү зүйл бодох хэрэггүй шүү!" хэмээн хэлж дуусасны дараа тэдний бичлэг жинхнээсээ өндөрлөсөн юм.

____________________________________

-Ийм бичвэр бичих жаахан сонин л юм. Ямар болсонг нь сайн мэдэхгүй ч таалагдана байх аа^^.

Fb groupdee negdeerei guys!

'Jeon Family ' S3 |JJK|Where stories live. Discover now