-Haemi or Yoongi hyung-

627 51 2
                                    

"Удаан уулзсангүй шүү! Та хэд минь сайн байгаа биз дээ. Тэгэхээр энэ урт хугацааны дараа би нь хөнгөн хөгжилтэй прээнк, пранк хийх байгаа юмаа."
Жонгүг амаа даран инээгээд л, ихэд ангалзаж байна гээч.

(Энэ бид 2 угаасаа жаахан балай)

"Юнги ахыг энэ удаад оролцуулж байгаа. Жимин, Тэхён хоёрыг дуудчихвал Хэми угаасаа итгэхгүй гэж бодсон болохоор буурь суурь сайтай, ганц муу ижил хүйстэн ахыгаа л гуйлаа шүү дээ! Би чинь..."

"Хүний хувийн нууцыг яагаад дэлгээд байгаа арзайсан хулгайч вэ? чи. Юм гуйна, гуйж авчирчаад олон юм ярина. Хурдхан шиг л энэ ядаргаатай юмаа эхлүүлж үз, бурхан минь." Жонгүгийг дагздан, камерийн бичлэгт орж ирэх Юнги.

"Ааштай авгайтай болж байгаа юм байна даа би. Амьдрал дээрээ ч, жүжиглэхдээ ч ааш гэж адсага хүмүүстэй хамт байх гэж, ёстой миний тавилан л юм даа. За тэгээд энэ ах бид хоёрын хайрыг таалан соёрхоно уу"

---

Цүдийсэн гэдэстэй хүүхэн утсаар ярьсаар орж ирэхэд нөхөр нь биш ногоон үстэй залуу буйдан дээр  зурагт үзэн сууж байв. Хэми гайхан гутлаа тайлангаа

"Жонгүг аа, Юнги ахыг ирсэн юм бол залгахгүй...." хэмээн чангахан хэлж байтал танил унталганы даашинзтай хүн урдуур нь өнгөрөх нь тэр.

"Уучлаарай өөрөө хэн бэ?"

Түүний асуултыг ч тоохгүй ногоон үстийн өвөр дээр суух танихгүй бүсгүй. Өөр хүн орж ирэхийг ч тоохгүй нэгнийхээ хүзүүгээр уруулаа гүйлгэцгээж эхэлтэл

"ЮНГИ АХАА!!!"

"ХӨӨЕ ЭМЭГТЭЙ!!!" Хэн нь ч түүний бархиран орилохыг тоосонгүй. Залуугийн гар эмэгтэйн өгзгийг базлан тааламжтай нь аргагүй амьсгаагаа гаргана.

(Хүүжэээээ, ингэнэ гэж яриагүйшдэээ.....)

"Энэ арай хэтэрлээ. Юнги ахаа, бас танихгүй эмэгтэй өөрсдөө айлд яг юугаа хийцгээгээд байгаа... ЖОНГҮГ!!! Чи чинь галзуурчихаа юу?" Гэрт нь янаглах хост ойртон очиход танил хоолой сонссон тэр гүн шоконд орчихов.

"Ммм, Юнги хён. Дахиад...." Ичих ч үгүй эхнэрийнхээ урд өгзгөө базуулан, уруулаа эзэмдүүлэх Жонгүг. Хэми гайхан хөмсөг нь зангиран хэсэг хөдөлгөөнгүй зогсож байтал нүдэн дээр нь өнөөх хоёр нь дахиг озолцож гарав.

"Яа! Жонгүгаа, Яаж дэмийрээд байгаа юм. Яг одоо босоод ир."

"Юнги ахаа, та бас яагаад байгаа юм бэ? Жонгүг галзуу байж болно. Та хүртэл ингэх хэрэггүй ээ."

"АаааАаа, Хоёроо яагаад заваараад байгаа юм бэ?" Учир зүггүй нэгэнрүүгээ дайрч эхлэхэд нь Хэми доороо дэвхцэн, Жонгүгийн зүүсэн урт парикнаас татаад хаячихав.

Гэтэл Жонгүг Хэмирүү ширтэн Юнгигийн дээр нумран хөдлөөд, дахин үнсэхээр ойртож эхлэхэд нь бүсгүй цааш нь унагаад

"Жонгүг, бас та.... Та хоёр ямар кинонд тоглож байгаа юу? Чи хүүхдээ харж байхгүй юу хийж байгаа юм." Гэхэд нь Жонгүг гайхан том харвал эхнэр нь толгойг нь мангасдан 

"Энэ бас юу өмсциймбээээ?" (Албаар ингэж бичсэн шүү)

"Палаж" Газарт хиймэл үсээ зүүх Жонгүг эхнэрийнхээ сөхөх хормойг доошлуулан хариулна.

"Энэ юу зүүцийнбэээ?" Дөнгөж зүүсэн үсийг нь дахин татан авахад

"Үс, яахгаад хүн царай муутай болгоод байгаан" гэсээр үсээ булаацалдана.

"Ингэж уйдахгүй ээ, ингэж намайг чадкүээээ, ойлгоо. Явж нүүрээ угаа." Парикийг нь нүүрлүү нь чулуудахад Жонгүг сонин царайлсаар дээш өндийнө.

"Байз, наад нүүрэндээ юу найцын бас." Хацарнаас нь сөрдийх хэсгийг таттал хиймэл уруул унаад ирэв. Хэми нүүрээ даран инээхэд камерт Жрнгүг яг л нүүр нүдгүй нүдэлцчихсэн амьтан шиг юм үзэгдэнэ.

Залуу бүтэлгүйтсэндээ угаалгын өрөө зүглэх бол Юнги хувцсаа янзалсаар араас нь явлаа. Гэтэл Хэми цамцнаас нь татан буйданруу суулгачихав. Юнги буцаад босох гэтэл бүсгүй гараараа хойш даран, буйданд хашаад

"Өөрөө яагаад нөхөр барьж идэхгээд байна." Тулж очин асуухад нь залуу хоолойгоо засна.

"Өөрөө л гуйгаад байсан даг. Би ямар дурандаа идье гэсэн юм уу. Идэх гэнэ. Ер нь хэн идцийн, хэн идээд байна, айн. Та хоёр ер нь намайг дахиж битгий энүүндээ оролцуулаарай. Уйдацгаах мөрөөрөө уйдахгүй, хүн сонин юманд уриалаад замбараагүй амьтад вэ?" Жонгүгаас болж эвгүй байдалтай үлдсэн тэрээр бантсандаа ийн үглэсээр бушуухан гараад явчих нь тэр. Гэтэл хэргийн эзэн гүйн ирээд

"Ах ч ёстой гоё молиго үмхэлээ шүү тэ." хэмээн заваан гэгч нь инээнэ.

---------------------

Өглөөхөн нь:

"Ээ ахаа, гуйж байнаа. Би хиймэл уруул наачнаа. Та намайг найз залуугаа гээд л бодчих."

"Чадахгүй ээ чадахгүй, Яаж чам шиг заваан юмтай тэгэх юм."

"Зүгээр л жүжиг ахаа, бичлэгээсээ олсон бүх мөнгөө өгье. Бас нэмээд Намжүүн ахын шинэ машины түлхүүрийг өгнө шүү." Гартаа машины түлхүүр эргүүлэхийг нь харсан Юнги инээмсэглэн

"Болж байна. Тохирлоо."

----

Гэхдээ Жонгүг юу ч өгөөгүй байдаг юм. Юнги Хэмигээс болоод тэр бүгдийг мартсан юм шигээ хөөрхий минь.

_________________________________________

Ёстой удаан уулзсангүй шүү! Хонгор үрс минь. Би нь энэ партаа хөгжилтэй байлгах гэж их хичээлээ. Тэгээд зарим үгнүүдийг нь ер нь л хар яриагаараа бичсэн шүү! Ямартай ч таалагдана гэж найдая.






'Jeon Family ' S3 |JJK|Where stories live. Discover now