1회

156 18 0
                                    

Kookmin их сургуулийн дахин нэг шинэ хичээлийн улирал эхэлж сургуулийн уур амьсгал тэр чигтээ бужигнаж байлаа. Энэ их хөдөлгөөн бужигнаан шинэ элсэгчид болон төгсөгчдийн дунд бүр ч их байв. Шинэ элсэгчид салбар сургууль, анги танхим, дугуйлан зэргийг үзэж сонирхон шинэ ертөнцтэй танилцаж буй мэт хөөрч догдлон явах бол харин төгсөгчид сандрал, түгшүүр, бага зэргийн айдас ч бас тээн явах нь нүдэнд ил харагдаж байв. Сургуулийн давхар бүрт байрлах мэдээллийн самбарт нэг ижил мэдээллүүд өлгөсөн байх нь төгсөгчдийн сандарсан төрх яагаад бий болж байгааг хэлж өгөх нь тэр...

/Их сургуулийн хаалгыг хаагаад л ажлын байрны хаалгыг татах хүсэлтэй байна уу! Нийт төгсөгчдийг энэ боломж хүлээж байгаа тул салбар сургуулийн А1 лекцийн танхимд хүрэлцэн ирэхийг урьж байна./

Төгсөх жилдээ суралцаж буй оюутан бүр дотроо өөрийн хүсэл мөрөөдөл, ирээдүйг төсөөлж тус тусын сонирхож буй байгууллагуудын шинэ ажилчдыг сонгон шалгаруулах бүртгэл явагдаж буй танхимын гадна сандран зогсож байгаа нь энэ билээ. Тэр дунд мөр давсан бор өнгийн үсээ сул долгион оруулсан Юн Сэна гэх охин 2 давхарын нэгэн танхимын хаалгыг харсаар сандран зогсоно. Тэр үе үе утсаа гарган сандрангуй байдалтай зурвас бичиж хурдхан илгээгээд халаасандаа буцаан хийх үйлдлийг олон дахин давтаж байлаа.  Хараахан бүртгэл авагдаж эхлэх хугацаа болоогүй байсан ч өнөө охин хаалттай хаалганы гадна байж ядан сандран зогссоор байлаа. Хаалганы жижиг цонхтой хэсгээр танхим доторхыг сэм сэм харсаар байх аж.
Танхимын гадна байрлуулсан KLAR Cosmetic Brand гэх poster-ийг дахин дахин сонирхон харж хаалганы гадна талд хоёр тийш холхин явах тэр охиныг өнөөх танхимын хаалга дэв хийтэл нээгдэж хөдөлгөөнгүй болгож орхив. Хаалганы дотор талд нэгэн залуу зогсох бөгөөд хүзүүндээ /Design Team-BAEKHYUN BYUN/ гэсэн үнэмлэх зүүсэн байх ба цайван шаргал өнгийн энгийн л сайхан цамц өмсөж хар өмд өмссөн байгаа нь охидын харцыг булаам байлаа. Охин гэнэт нээгдсэн хаалганаас болж сандран мөн тэр залууг харан хэсэг хугацаанд ямар ч хөдөлгөөнгүй зогссоор байв.

/Дүрүүдийн талаас/

-Бүртгүүлэхээр ирсэн үү? Эхлэх арай болоогүй байгаа ч хаалганы гадна эргэлдээд байгааг чинь хараад дотор суугаад байж чадахгүй бололтой.
гэж хэлээд тэр хөнгөхөн инээн хаалгыг бүтэн онгойлгож өөр нэг poster гаргаж ирэн хаалганы дэргэд байрлуулсныхаа дараа дахин нэг миний зүг харлаа. Би түүн рүү нүдээ томруулан харахад залуу толгойгоороо дотогш заан "Орохгүй юм уу" гэх нь тэр... Би түүнийг цааш ширээнүүд рүү алхаад явсных нь дараа доош харж өөрийгөө ямар тэнэгийг дахин дахин бодсоор ичиж байсан ч араас нь даган орсон юм. Би түүний сууж буй ширээний урд тавьсан сандал дээр очиж суугаад өөрийнхөө CV-ийг түүний урд тавив. Тэр эрэгтэй ажилтан хавтсанд хийсэн цааснуудыг минь гаргаж нэг нэгээр нь уншиж эхэллээ. Би сандарч байсан ч түүний царайны хувирлыг уншихыг хичээн өөдөөс нь харсаар суулаа. Бүх хуудсыг нэг бүрчлэн уншиж дуусаад миний зүг өөр хэд хэдэн цаас өгч
-"Энд байгаа мэдээллүүдийг бичээд өгөөрэй" гэж хэлээд инээмсэглэв. Би хурдхан толгой дохиж цүнхээ нээн үзэг гаргаж ирэхээр ухаж байтал тэр миний урд үзэг тавьж өгөөд үргэлжлүүлэн өөр материал янзалж эхэллээ. Цаасан дээрх асуултууд их энгийн хэрнээ яг л цаагуураа хамгийн хэцүү асуултууд юм шиг санагдах нь тэр...

|DON'T HOLD HIS HAND|Where stories live. Discover now