2회

102 12 3
                                    

KLAR Cosmetic Brand 15F

"Чийгшил өгч байгаа нь шууд мэдрэгдэж байна шүү" борлуулалтын тасгийн ахлах саяхан үйлдвэрлэгдсэн шинэ бүтээгдэхүүнийг гарынхаа дээд хэсэгт багахан түрхээд бидэн рүү инээмсэглэн хэлэв. Тэр дахин нэг удаа гартаа сайтар шингээж түрхэх явцдаа миний дэргэд суух Сонбэ/sunbae-дээд үеийн хүнийг илтгэх үг/-руу харцаа чиглүүлж "Хэдэн хувийг оруулсан гэсэн бэ?" гэж эелдгээр хэлэх түүний асуултанд Сонбэ/sunbae-дээд үеийн хүнийг илтгэх үг/  их л өөртөө итгэлтэйгээр "70%" гэж хариулаад инээмсэглэхэд борлуулалтын тасгийн ахлах эмэгтэй шууд л араас нь дахин ам нээж "Яаж хэрэглэх вэ?, Зүгээр гараараа юу?" гэсэн дариудаа Сонбэ-руу дахиад л харцаа чиглүүлж байлаа. Харин энэ удаад Сонбэ миний зүг толгойгоо эргүүлж "За алив, хариулаарай" гэх харцаар харах шиг болов. Би түүний нүд рүү түргэхэн шиг хараад урдаас харан хариулт хүлээн суух борлуулалтын тасгийн ахлах руу шуудхан харцаа чиглүүлж "Аан тэгэхээр..." гэж хоолойгоо засан хэлэхэд ахлах эмэгтэй Сонбэ руу чиглэсээр байсан харцаа миний зүгт шилжүүлэх нь тэр.

"Бүтээгдэхүүн судлаач зүгээр гараараа түрхэж болно гэсэн л дээ"..."Бидний бодлоор спонж/sponge-гоо сайхны бүтээгдэхүүн түрхэж хэрэглэх зориулалттай хөвсгөр зүйл/ хэрэглэх нь илүү дээр санагдаж байгаа" гэж хэлээд дэргэдээс анхааралтай харж суух Сонбэгийн зүг хараад нүдээ бага зэрэг томруулсанд Сонбэ хөнгөхөн инээмсэглээд толгой дохих нь сэтгэл амраах шиг болов.

Сонбэгийн үйлдлийг харсан ахлах үл ялиг толгойгоо дохисон хөдөлгөөн хийж "Тийм ээ, миний бодлоор ч бас спонж хэрэглэх нь дээр юм шиг байна" "Тэгвэл сургалт явуулах үедээ үндсэн найрлагын талаар болон онцлог шинж, үр дүнд нь илүү анхаарахад болно биз дээ?" гэж хэлээд урдаа байх цаасан алчуурыг авч гартаа түрхсэн бүтээгдэхүүнийг арчих аж.

"Тийм ээ, бас хуучин бүтээгдэхүүнээсээ ялгаатай давуу талыг нь илүү гаргаж өгөхөөр ажилланаа, тань руу удахгүй материалаа бэлдээд явуулъя" гэж хариулахдаа би энэ удаад илүү тайвнаар бас итгэлтэйгээр хэллээ. Яриаг минь сонссон ахлах эмэгтэй Сонбэ руу их л ёжтой харцаар харж "Сэна ABM/Assistant Brand Manager буюу туслах менежер/ одоо ганцаараа ажилласан ч болохоор болжээ..." "Бусад багийн шинэ ажилтнууд одоо хүртэл хичээсээр байна билээ" гэхэд Сонбэ хариуд нь над руу харсаар "Сэна өөрөө их чадварлаг, хэн зааж өгсөн юм бол" гэж шулуухан хэлээд ахлахын зүг харахад тэр хоолойгоо засаад "Мэдээж Бэкхён таны доор суралцаж ажиллаж байгаа болохоор аргагүй байлгүй дээ" "Би хуралд оролцох хэрэгтэй болохоор ингээд дуусгая, Сайн ажиллалаа" гэж хурдхан хэлээд өөрийн үзэг дэвтэр утас зэрэг зүйлсээ барьсаар өрөөнөөс гарчхав.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Sep 25, 2021 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

|DON'T HOLD HIS HAND|Where stories live. Discover now