06.

364 44 1
                                    

-
Babe, thank you for coming into my life.
Thank you for making me smile like crazy.
Thank you for making me happy.
Thank you for everything!❤️

 Thank you for everything!❤️

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

-

Author's point of view.

Тоглолтын цаг дуусахад Кан Жүн Гуанлиныг заамдах агаад Гуанлин эрүүгээ өргөн түүн рүү сэхүүн гэгч нь харах аж.

"Ичсэн хүн, хүн ална гэгчээр чи ч үнэхээр шалихгүй амьтан байж!" хэмээн Гуанлин заамдсан гарыг нь хүчээр тавиулаад Кан Жүн рүү ойртон "Надаар оролдох хэрэггүй байсан юм. Би тэр зургийг хэдэн зуун удаа зурж чадна гэхдээ хэзээ ч чамд Милааниг өгөхгүй болохоор хачин юм сэдэхээ боль!" гэчхээд мөрөн дээр цохиод яваад өгөв.

Гуанлин тэнхимийнхэнтэйгээ баяраа хуваалцахыг хүсэж байсан боловч илүү чухал нь түүний зураг байсан юм. Хувцсаа сольчхоод Милааниг дагуулан тэнхим рүүгээ явав.

Танхим руу ороход Жихүн болон түүний дээд ангийн ах байсан ба нэлээд нухацтайгаар хүлээж авсан болохоор байдал сайнгүй байлаа. Гуанлины зураг маш чухал зураг байсан ба тэр үүнийг төлөвлөж, зурахад бүтэн нэг сарыг зарцуулсан тул хоёр гурван хоногт амжуулж чадна гэсэн итгэл бага байх ажээ.

Гуанлин эвдэрч хэмхэрсэн шүүгээ болон юу ч үгүй хэдэн хэсэг болсон зургаа харан санаа алдав.

"Намайг уучлаарай, Гуанлин аа" хэмээн Милаани гэмшингүй дуугарахад Гуанлин хөнгөхөн инээгээд үсийг нь иллээ.

"Чамд буруу байхгүй шүү дээ"

Жихүн түүний хажууд ширээг налан суугаад "Одоо яая гэж бодож байна? Им багшид хэлэх үү?" гэхэд Гуанлин толгойгоо сэгсрэв.

"Үзэсгэлэн болоход хоёр хоног дутуу байгаа. Би хоёр хоногийн дотор зураад дуусгачихна"

Hello darling | completedWhere stories live. Discover now