08.

348 46 9
                                    

-

I just want three things. To see you. To hug you. To kiss you.

 To kiss you

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

-

"Би яагаад чамайг намайг явуулахгүй гээд уурлаад байгааг чинь ойлгохгүй байна" гэсээр би хөмсгөө зангидан уурлах түүн рүү гайхан харлаа.

Бидний амралт эхэлж, Гуанлин Тайвань явахаар шийдэн би ч гэсэн хамт явмаар байгаагаа хэлэхэд уурлаад бараг хоёр хонож байна. Би ээж ааваас хүртэл зөвшөөрөл авчихсан байхад тэр "Үгүй" гээд хавьтуулахгүй уурлаад, надтай ч дуугарахгүй байгаа юм.

"Явахгүй гэсэн бол явахгүй. Гэр лүүгээ очоод байж бай. Би ирээд чамайг очиж авна"

Тэр миний хажууд сууж байснаа босон унтлагын өрөө рүүгээ оров. Би нүдээ эргэлдүүлсээр түүнийг даган ороход том чемоданаа гаргачихсан хувцсаа бэлдэж байх аж. Би үнэхээр ойлгохгүй байна. Яагаад? Яагаад би хамт явж болохгүй юм?

"Линлин, чи намайг эцэг эхтэйгээ танилцуулахыг хүсэхгүй байгаа биз дээ?" хэмээн шууд асуухад Гуанлин хийж байсан үйлдлээ зогсоон над руу харцаа шилжүүллээ.

"Үгүй ээ, би..."

"Үнэн биз дээ? Тэгээд л чи хамт явахгүй гээд уурлаад байгаа. Үгүй бол эсэргүүцэх шалтгаан юу байгаа юм?" гэсээр би уруулаа унжуулан үнэхээр тийм биш байгаасай гэж хүсэн хариултыг нь хүлээж байв.

Үнэн байвал би гомдоод шууд явахад бэлэн байлаа.

"Үгүй гэдгийг чи мэдэж байгаа. Одоохондоо хэн хэн нь уулзахад бэлэн биш учраас би чамайг авч явахгүй гээд байгаа юм. Энэ удаа л миний үгэнд орчих, за юу?" хэмээн Гуанлин над руу ойртоод гарнаас минь атгах ба ингэж тайлбарласан ч би ойлгохгүй хэвээрээ л байсан юм.

Би бэлэн байхад яагаад болдоггүй юм? Миний хэлсэн шалтгаан л үнэн юм байна. Тэр өөрөө хүсэхгүй байна. Би түүнээс гараа аваад холдлоо. Тэр надад уурласан одоо миний уурлах ээлж юм шүү.

Hello darling | completedWhere stories live. Discover now