EP.4

128 32 2
                                    

"Чиний сүнс л ариун бол бие цогцос чинь бүхэлдээ бузаргүй гэсэн үг."

-Эпихарм

● ● ●

Үхлүүт нам гүм үргэлжлэх сүмийн цонхоор өнгөгүй нарны туяа нэвт тусна. Нэвтрэхэд нь өнгө өнгийн шилнүүдээс бүтсэн зураг бүхий цонх залбирлын танхимыг тэр чигт нь гийгүүлэх агаад тодрох тусам их эзний дүрс улам л амь орох мэт үзэгдэх ажээ. Цонхон дээрх их эзний дүрсийг харах тусам танхимд ганцаар залбиран суух гэлэнмааг ажаад ч байгаа юм шиг үзэгдэх нь хачин. 40-50 эргэм насны бололтой харагдах гэлэнмаа гивлүүрээ дааж ядах мэт бөхийж, нүдээ тас анин хоёр алгаа нийлүүлээд амандаа дахин дахин давтан залбирна.

-Их эзэн минь, биднийг өршөөж хайрла. Энэрч биднийгээ хамгаалж хайрла. Их эзэн минь... Өршөөж хайрла. Аугаа энэрлээрээ биднийг хамгаалж хайрла...

Үл мэдэг чичрэх уруул нь эдгээр үгсийг зогсолтгүй урсгах агаад сүмийн хүнд модон хаалга нялх хүүхдийн уйлах чимээ мэт хяхтнан дуугарах хүртэл түүний залбирал л танхимыг дүүргэж байсан билээ. Модон хаалга буцаж хаагдахдаа бэлэвсэн эмэгтэйн мэгших чимээ мэт дотор дагжим дуу гаргав.

-Мариа, залбирч байгаа юм уу?

20 орчим насны залуу залбирлыг нь эвдэн асуусаар хажууд нь суухад гэлэнмаагийн уруул хөдлөхөө болилоо. Тэгээд үхсэн хүн харсан мэт урд нь харагдах загалмай руу ширтсээр хөшиж орхих нь тэр. Царай нь хувхай цайж, уруул нь хөхрөөд ирэхийг нь харсан залуу хэдэн хором хувиралгүй ширтсэнээ бүдэгхэн инээмсэглэл тодруулав. Тэгчихээд чимээгүйхэн алгаа хавсраад дотроо залбирч эхэллээ. Залууг залбирч эхлэхтэй зэрэгцэн нар өтгөн хар үүлний ардуур нуугдан далд оров. Нарны туяа алга болоход танхимыг гийгүүлж байсан өнгө өнгийн тусгал хүчээ алдаж, цонхон дээрх их эзний нүд харлан сохорлоо.

● ● ●

-Сөүлийн цагдаагийн ерөнхий газар-

Үүдний корридороор салхи татуулан өнгөрсөн Шивоны араас ус шүүгчний хажууд цаасан аягатай найруулдаг кофе ууж зогссон хоёр мөрдөгч сонжин харлаа. Тэгээд энд үзэгдэж харагдаагүй хүн болохыг нь анзаарав бололтой,

-Шинэ мөрдөгч ирсэн юм уу? хэмээх аж.

-Аан. Саяных уу? Яагаав, саяхан хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн ахлахаар ирсэн мөрдөгч шүү дээ. Данжинаас ч бил үү Дэжоноос ч бил үү ирсэн гээд байсан. Мэддэггүй юм уу?

𝘔𝘢𝘥 𝘋𝘰𝘨 || 𝑵𝑬𝑶 𝒁𝑶𝑵𝑬 𝑷𝒓𝒐𝒋𝒆𝒄𝒕 #2Where stories live. Discover now