EP.5

102 22 4
                                    

"Эзэн хэлэв:

-Чи юу хийчих нь энэ вэ? Сонсооч! Чиний дүүгийн цус газраас над өөд хашхирч байна."

-Genesis 4:10

● ● ●

-Өршөөгөөрэй. Сөүлийн цагдаагийн ерөнхий газраас явж байна. Өнөө өглөө энэ хаяг руу хүргэлт хийсэн хүний тухай асуух гэсэн юм.

Шивон үнэмлэхээ гарган үзүүлээд цаасан дээр бичсэн хаягийг харуулвал online дэлгүүрийн мэдээллийн ажилтан бололтой эмэгтэй гайхангуй дүрлийн харснаа шалгахаар компьютер луугаа тонгойлоо. Тэгээд удалгүй,

-Өө, энэ захиалгыг өнөөдөр хүргэх байсан хүн нь өвчтэй гээд чөлөө авсан хүн байх юм. Оронд нь хүн хүргэсэн гэсэн мэдээлэл ирээгүй л байна даа. Үнэхээр бараа хүргэлт хийгдсэн гэж үү? хэмээх нь тэр.

-Чөлөө авсаан?

-Тийм ээ. У Хёг гэдэг хүн. Долоо хоногийн чөлөө авсан.

-Гэрийн хаяг, утасны дугаарыг нь хэлээд өгөөч.

Шивоныг тэндээс гарч ирэхэд нар жаргах дөхсөн байлаа. Түүний энд ирсэн анхны өдөр. Өөр хэлтэст байсан бол угтах үдэшлэг гээд хундага тулгаад сууж байх байсан биз. Гэтэл түүнд өдөржин хэрэгтний араас мөшгиж гүйхээс өөр хийсэн зүйл үгүй. Өөрт нь ч энэ бүх зүйл хэвийн мэт байх нь хачин. Хэзээ хэзээний л энд байсан мэт. Шив шинэ орчин, шинэ хүмүүс хэр нь өөрчлөгдсөн зүйл үгүй мэт.

Тэр хүргэлтийн хүн рүү хэдэнтээ залгасан ч утсаа авсангүй. Тэгээд дээд айлаас нь асуухаар үлдсэн Тэил рүү залгалаа. Удаан хүлээх хэрэг байсангүй, тэр шууд л авав.

-За, ахлах аа.

-Асууж үзсэн үү? Дээд айлын хүн царайг нь харсан гэнэ үү?

Тэил утасны цаана багахан бухимдсан дуугаар,

-60-аад насны ганцаараа амьдардаг эмэгтэй байдаг юм байна. Нохойндоо шинэ хүзүүвч захиалсан юм гэнэ. Хүргэлт хийсэн хүн нь ямар ч байсан залуу хүн, масктай байсан болохоор царайг нь харж чадаагүй гэнэ хэмээхэд ард нь,

-Гэхдээ доод айлд жинхнээсээ хүн амины хэрэг гарсан юм уу гэх сониуч хоолой, нохой хуцах чимээтэй сонстов.

-Тэнд хэр удсан гэж байна?

-Тэрийг сайн санахгүй байна гэнээ. Түр зуур нойлыг нь хэрэглэчихээд гарч болох уу гэж асуусан бололтой. Тэгснээ тагтан дээр гарчихаад орж ирсэн ч гэнэ үү. Өөрөө сайн санахгүй байна гэнэ.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Feb 11, 2022 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

𝘔𝘢𝘥 𝘋𝘰𝘨 || 𝑵𝑬𝑶 𝒁𝑶𝑵𝑬 𝑷𝒓𝒐𝒋𝒆𝒄𝒕 #2Where stories live. Discover now