8

96 12 0
                                    


Жимин Тэхён хоёр хоёулаа уйлан Жимин чимдантай хувцасаа чирсээр сүүлийн удаа хайртай түүнийгээ тэврэн үнэрийг нь уушгилж аваад гэрээсээ гаран явсан юм.

Бусанруу явах автобусанд суун цонхоор харан дуу сонсон явна.


"Жимин намайг үнэхээр уучлаарай. Тэр өдөр чиний өмнө гэмшсэндээ жоохон уучихсан юм. Харин хариад чамд тийм зүйл хийчихнэ гэж үнэхээр бодсонгүй. Үнэндээ би доод курсынхээ нэг хүүхдэд татагдаж эхэлсэн юм. Зүрх сэтгэл минь эргэлт буцалтгүй түүн рүү тэмүүлж гэртээ ирээгүй эсвэл оройтсон минут секунд бүртээ түүнтэй хамт байсан. Харин тархи минь чамайг юу юунаас ч илүү хайрлаж байсан. Тэнэг хүн шиг юм ярьж байгаагаа мэдэж байнаа гэхдээ намайг ойлгох гэж хичээгээрэй. Чамайг Юнги ахыхаас авчирсандаа харамсаж байна. Анхнаасаа л хаана ч байхгүй хөөрхөн хосын голоор орж чамайг булаачихаад олигтой ч хайрлаж чадалгүй байн байн гомдоож ичихчгүй чамайг аргадах түүнийг харан уурлаж зогссон. Бас хамтдаа хэтэрхий төгс харагдаад байсанд хорсож байсандаа одоо өөрийгөө хараагаад барахгүй нь. Жимин гэхдээ чи одоо ч тэр хүндээ хайртай гэдгээ мэддэггүй байх тийм үү? Бас түүний чамд хэр хайртайг, яаж нүдний цөцгий шиг нандигнаж байгааг чи олж хардаггүй байх. Хэрвээ намайг чамайг авах гэж очсон өдөр би Юнги ахын оронд байсан бол нэг сайн цохиж аваад чамайг хажуудаа зовоож байсан ч хамаагүй байлгах гэж хичээх байсан. Харин Юнги ах тийм хүн биш хайртай хүнээ хүндэлж, өөрөөсөө явуулж чадахаар өөрөө өвдсөн ч хамаагүй тэгж л хайрладаг. Тийм ч учраас Юнги ах шиг чамайг төгс хайрлаж чадахгүй байсандаа үргэлж харьцуулан гутарч явсаар чамайгаа хайрлахаас ч айсандаа өөр нэгэнд сэтгэлээ нээчихэж. Чамаасаа дахиад уучлал гуйя. Бас нэгэн үе мэдрэл муутай болтлоо хайрлаж байсан минь үнэн юм шүү"

Тэхёны утсанд "Бяцхан Ггүги🐰" гэх дуугаараас дуудлага ирж дуудлаганы зургыг харвал өмнө нь түүнийхээ утаснаас харж байсан бүлтгэр хүүхэд мөн байсанд Жимин инээмсэглэн утсаа авдаа гэж дохисон юм.

Тиймээ магадгүй миний хайрт түүнтэй байхдаа илүү төгс харагддаг.

Аз жаргалыг чин сэтгэлээсээ хүсье

¡Ay! Esta imagen no sigue nuestras pautas de contenido. Para continuar la publicación, intente quitarla o subir otra.

Аз жаргалыг чин сэтгэлээсээ хүсье. Баяртай хайрт минь.

"𝙻𝚎𝚝 𝙼𝚎 𝙶𝚘"Donde viven las historias. Descúbrelo ahora