10

100 10 0
                                    


Хүнсээ цуглуулан явах Юнги урдхан талд нь танил царай харсандаа мэнд мэдэх санаатай очвол Тэхён ч түүнийг анзааран түрүүлж дуугарав.

Юнгиг дөнгөж хариу өгөх гэж байтал хажуунаас нэг хүүхэд гүйж ирсээр хайр гэж орилон тэвэр дүүрэн бананатай сүүгээ тэргэндээ хийнэ.

"Хайр? Би сая буруу сонсчихлоо" Юнги инээсээр хүү рүү харвал тэр Тэхёныг хөтлөөд авав. Тэдний гарыг гайхан нүдэн дээр нь ингээд байгаад балмагдан

"Юу болоод байгаа юм Ким Тэхён шши" гэсээр хүйтэн харцаар цоо ширтвэл Тэхён ч том нүдлэн

"Жимин таньд бидний тухай хэлээгүй байх нь ээ" гэв.

"Жимин? Та хоёр салчихаа юу?" Юнги гайхан асуувал Тэхён бүр ч гайхан

"Жимин тань дээр очоогүй хэрэг үү?"

Өөр нэгнийг хөтөлчихөөд хээв нэг өөрөөс нь ингэж асуусанд Юнги үнэхээр уурлаж гараа доороо зангидвал Тэхён ч түүний гарыг харан өөрийг нь цохихыг зөвшөөрсөн мэт нүдээ анивал Юнги маш хүйтэн өнгөөр

"Аз жаргал хүсье" гэчихээд яваад өгөв.

"Ааа ямар аймар ах вэ? Жимин иймэрхүү хүн сонирхдог юм уу? Шал аймар юм" Жонгүг Юнгигийн араас ширтсээр Тэхёнд ойртон ингэж хэлвэл Тэхён түүний хамар дээр үнэсэн

"Үгүй ээ тэр маш зөөлөн хүн. Гэхдээ түүний харцнаас би ч одоо ч айдаг" гэсээр тэд цааш явцгаана.

"Гуйя утсаа авалдаа" Юнгигийн нүдэнд нулимс тогтжээ. Хайрт нь ганцаараа хаана байгаа нь ч мэдэгдэхгүй алга болчихсонд айсан даа юм болов уу? Эсвэл одоо болтол юу ч мэдэхгүй санаа амар сууж байхад нь хайрт нь уйлж суусан байх вий гэж айсан даа юу мэдэх юм алга.

"Байна уу" гэсээр Жимин утасны цаанаас хариулвал хэдэн мянган удаа дарааллаж залгаад дассан байсан Юнги гэнэт сандран байна гэсээр хариулна.

"Жимин хаана байгаа юм?"

"Та мэдэж яах юм"

"Хэлчих л дээ"

"Надад одоо таньтай холбоотой байж царайг чинь харах нүүр алгаа"

"Жимин...Одоо дахиж ингэлгүй над дээр бүр мөсөн ирчих л дээ тэгэх үү?" Юнги сүүлийн өгүүлбэрээ уйлах шахам хоолойгоор хэлвэл Жимин ч өөдөөс нь нусаа татан бас уйлж байгаа нь мэдэгдэнэ.

"Мм... Би хэд хоногоос Сөүл очноо тэгээд уулзая"

"Солонгост байгаад чинь баярлая"
Юнги ингэж хэлсээр утсаа тасална.

"𝙻𝚎𝚝 𝙼𝚎 𝙶𝚘"Where stories live. Discover now