She

305 31 49
                                    

Өнөөдөр яг л байгаль эх миний сэтгэлийг сонссон юм шиг түнэртсэн хар үүлс цэлмэг тэнгэрийг бүрхэн авах бөгөөд эдгээр үүлс хүртэл надтай хамт хайр найргүй уйлж байх чинь ээ. Нэг гартаа шүхрээ бариад нөгөө гартаа түүнийхээ хамгаас дуртай сараана цэцэг буюу хүмүүсийн мэдэхээр лили цэцгийн баглай атгасаар түүн рүү яаран алхана.

Хүйтэн салхи үе үе өөдөөс салхилах болгонд бага зэрэг бээрэн чичрэх ч хүйтнийг үл хайхран тэвчсээр л. Магадгүй сэтгэлийн шаналал минь энэ салхинаас илүү хатуу бөгөөд харгис хүйтэн байсан болохоор тэр юм уу даа. Өөрийнхөө гаргаж чадах хамаг сайхан инээмсэглэлээ хүчээр нүүрэндээ тодруулаад түүнийхээ өмнө очиж суулаа.

Авч ирсэн цэцгээ доош тавиад түүний минь нэрийг сийлсэн оршуулгын хүйтэн чулуун дээр хуруугаа гүйлгэнгээ "Сайн уу Миранаа?" хэмээн хөмхийгөө тас зууран нулимсаа тэвчив. Чи дэндүү өөдгүй охин юм аа, намайг энэ хорвоод ганцааранг минь үлдээгээд өөрөө түрүүлээд сайхан ертөнц рүү явж байдаг.

Чи наанаа надгүйгээр аз жаргалтай байна уу өөдгүй охин минь? Би лав чамгүй дэндүү хоосон гунигтай байна. Нөгөө хэд маань цаг үргэлж надад хань болж миний сэтгэлийг засах гэж хичээдэг ч.... Тэд чи биш шүү дээ... Бүтэн жил өнгөрсөн ч чиний орон зайг хэн ч дүүргэж чадахгүй байна.

Миний байдлыг харсан хэд намайг хүчээр хүмүүстэй танилцуулж уулзуулах санаа дэвшүүлэх үед би тэднийг урмыг бодоод аясаар нь явсан. Чи надад уурлахгүй биз дээ? Би дурандаа яваагүй юм шүү, намайг битгий буруугаар ойлгоорой Миранаа...

Тэд чамайг, намайг ийм байдалтай байхыг харахыг хүсэхгүй байсан. Тиймээс одоо амьдралаа үргэлжлүүлэн цааш алх гэж зөвлөсөн. Энэ үнэн гэж үү? Чи ч бас намайг өөрийг чинь мартаад буцаад сэргэлэн цовоо Ёнжэ болоод амьдралаа сэтгэл амар үргэлжлүүлээсэй гэж хүсэх байсан уу? Тэр явдлаас хойш өөрөөсөө зугтахыг хүссэндээ өөрийгөө Эрик гэж нэрлэдэг болсон гэдгийг чамд хэлсэн билүү? Сургууль дээр бүгд тэгж дуудаж байгаа.

Тэнэг зан гаргаж байгаагаа мэдэж байна аа, хэрвээ чи хажууд минь намайг хараад сууж байсан бол өдийд аль хэдийн намайг дагздаад "Юугаа тэнэгтээд байгаа юм бэ?! Дахиад ийм уруу царай гаргах юм бол надад мантуу авч өгөөрэй" гэх байсныг чинь мэдэж байна.

Түүнийг ингэж хэлж байгааг төсөөлөн өөрийн эрхгүй хөнгөн инээмсэглэл тодруулна. Ийнхүү түүнийхээ царайг толгой дотроо төсөөлөн мөрөөдөхдөө ямар ихээр санаж байгаагаа мэдэрсэн юм. Чамайг санаж байна, маш ихээр санаж байна. Хэцүү үед хамгийн түрүүнд намайг аргадаж тайтгаруулдаг хүн минь чи байсан байхад намайг яаж ганцаараа ийм хэцүү бүхнийг давж гар гээд байгаа юм бэ?

Reveal: GoodbyeWhere stories live. Discover now