II

529 104 50
                                    

🖤🖤🖤

Магадгүй хүлээлт их үүсгэсэн зүйлс хэтэрхий үнэ цэнэгүй болдог байх. Хичээх тусам хяслантайгаар бүтэхгүй юм.

🖤🖤🖤

Нэг л өдөр нар гарахад зүүд болчихсон байх ертөнц. Нэг л өдөр сартай учрахад булшинд орчихсон байх хүмүүний амьдрал.

"Миний хөөрхөн гүнж яасан их унтаж байх юм бэ?"

"Эгчээ та зүгээр үү?" гэсээр хүзүү, толгой бие гээд бүх л хэсгийг нь үзэж гарлаа.

"Нари яасан бэ? Юу болов оо"

Нари эгчийнхээ өөдөөс юу ч хэлэлгүй нулимсаа урсгасаар Раёныг тэврэн мэлмэрүүлж эхэллээ.

"Надаас хэзээ ч битгий холдоорой эгчээ. Таньгүйгээр би амьдарч чадахгүй байх."

Тэврэлтээ чангатгах тусам эгчийн минь бие улам ихээр хөрж байлаа.
"Та хайчих нь вэ? Надаас битгий холдооч" гэхтэй зэрэгцэн эгчийн минь бие ор мөргүй сарнин алга болж, би ч  нүдэндээ нулимстай чигтээ өөрийнхөө өрөөний орон дээр сэрэх нь тэр.

Толгой хөндүүрлээд дэр бүхэлдээ нулимснаас болоод норчихсон байх бөгөөд өрөөнд зарц Юнигээс өөр хүн байсангүйд сэтгэл дахиад л хоосроод ирэв.

"Гүнжтээн та сэрчихсэн үү? Бие тань зүгээр үү? Намайг таньж байна уу?"

Одоо болтол хүлээн авалтын танхимд харсан зүйлдээ итгэлгүй байснаас болоод Юнигээс юу ч асууж чадсангүй. Асуултанд нь хариулахыг ч хүссэнгүй. Хурдхан орноосоо босоод гадуур хувцсаа өмсөөд доод давхарлуу бууж өөрийн харсан зүйлээ бататгахаар шийдлээ.

"Гүнжтээн та хайчих нь вэ? Бие чинь тэнхрээгүй байгаа шүү дээ."

Юнигийн санаа зовох хоолой л зөвхөн сонсогдож байлаа. Гэвч тэр намайг зогсоож дийлсэнгүй. Ухаан мэдрэлгүй юм шиг сандран гүйсээр хүлээн авалтын танхимруу очвол хүн хөдөлгөөн ихтэй баярын уур амьсгал тасраагүй байх аж. Нүдэндээ ч итгэсэнгүй. Миний харсан бүх зүйл зүүд гэж үү? Тэгвэл эгч хаана байгаа юм бол.

"Миний гүнж сэрчихсэн юм уу?"

Эргэж харвал хаан аав нулимсаа дотогш залгин гунигтай харцаар намайг ширтэж харагдана. Би ч мэндийн зөрүүгүй ааваас эгчийгээ л асууж гарлаа.

"Эгч хаана байна аа. Би түүнтэй уулзах хэрэгтэй байна"

Хаан аав өөдөөс юу ч дуугарсангүй миний толгойг энгэртээ наан тэвчиж байсан нулимсаа урсгаж эхэллээ. Тиймээ энэ зүүд биш байж. Миний харсан тэр дүр зураглал бяцхан ертөнцөд минь хар толбо болоод үлдчихсэн юм.

CARNIVALWhere stories live. Discover now