VI

791 105 101
                                    

🖤🖤🖤

Үнэн хэрэгтээ үлгэр хэзээ ч чиний төсөөлсөн шиг жаргалтай төгсдөггүй. Хорон санаатан зохих шангаа хүртэх л болно.

🖤🖤🖤

Ойн дунд орж ирээд хэдийн хагас цаг болсон ч ямар ч сэжүүр болон тэмдэг тэмдэглэгээ ч олсонгүй. Урьд нь ойг бүхэлд нь зүг чигээр нь ялгадаг байсансан. Харин одоо яарсан сэтгэл минь самгардаад нэг л газраа эргэлдээд л байв.

Өмнө нь зөвхөн эгч бид хоёрт зориулж намуун салхи сэвэлзүүлдэг ой минь яг одоо намайг бүхэлд нь залгичих хэмжээний таагүй мэдрэмж төрүүлж байна. Юунд талархана гэж. Нар жаргах тусам ой надаас илүү олон зүйл хүсээд байх шиг. Эгч бид хоёртой хамт зуны турш хөгжилдөж, намрын турш дуулалдаж, өвөл цасаар наадаж, хавар нь бороонд хамт нордог байж билээ. Харин одоо тэр бүгдээ надаас нэхэж, гунигласан ой минь намайг бүгдээс харамлаад байх мэт хүйтэн салхи үлээж, модод шуугих чимээ л чихэнд сонсогдоно.

Дулаахан мэдрэмж төрүүлдэг байсан. Харин одоо энэ жихүүдэс хүргэм ой надад юу шивнээд байгааг ойлгосонгүй. Магадгүй эгчийг нас барснаас хойшоо л үргэлж ийм байгаа байх. Гунигласандаа л тэр. Хэзээ нэг өдөр шувууд жиргэж, модод шуугих гайхалтай чимээ намайг угтана гэж найдъя. Тэр өдөр нь гэхдээ өнөөдөр биш бололтой.

Энд тэндгүй амьтдын дуугарах чимээ. Жоохон айдастай байсан ч энэ ой намайг өсгөсөн болохоор өөрийгөө зоригжуулсаар цааш алхлаа.

Ойд, Раён гүнжийн булшны дэргэд:

      Харуй бүрий болохоос өмнө Нари гүнжийг олох даалгавартай явсан хэдэн хунтайж нар маань ойн захруу ороод л төөрчихсөн. Аз болж Сонхүн хунтайж өмнө нь нэг удаа Нари гүнжтэй хамт ойд орж ирсэн болохоор зүг чигээ өөрчлөн явсаар Раён гүнжийг оршуулсан газар буюу Раён гүнж, Нари гүнж хоёрын тоглодог байсан саравчны дэргэд хүрч ирлээ.

Жонвон: "Энэ ойд төөрчихвөл хэн биднийг олох болж байна. Нари гүнж энэ ойг мэддэг л байж таараа. Харин бид мэдэхгүй" хэмээн цааш явах эсэхтээ тээнэгэлзэн зогсоход бусад нь түүнтэй санал нэг мэт урвайн зогсоно.

Сонхүн: "Хэрэв бид төөрчихвөл энэ газартаа л буцаад ирэхэд болно шүү дээ"

Жэюүн: "Хэрэв энэ газраа ч олж чадахааргүй болтлоо төөрчихвөл..."

Сонү: "Эндээс гарч ордон орох аргыг надад үлдээчих. Энэ ойд санасныг бодвол их үнэгнүүд байдаг юм байна" гэхэд сая л бүгдийх нь сэтгэл уужирсан бололтой цааш явахаар замаа тоочиглоно.

CARNIVALOn viuen les histories. Descobreix ara