002.

51 10 6
                                    


Хоёрдугаар хэсэг.

Заримдаа харахаас ч дургүй хүрмээр хүмүүс байдаг даа. Тэр нь яг Жонгүг байх аа. Бид бие биенийгээ мэддэг болсноос хойш тэр намайг Хэёноос далдуур, өдөж хоргойгоод л, ерөөсөө тайван байлгадаггүй. Товч тайлбарлавал түүний өдөж байсан хамгийн тээртэй нь түүний харц юм. Би өөрийгөө яаж тэвчээд байгааг ч ойлгохгүй нь. "Минсү, Жонгүг өнөөдөр оройн хоол идэхээр ирнэ" тэр Жонгүг нь ойрд яагаад манай гэрээр эргэлдээд байгааг ойлгох гэж хичээгээд ч чадахгүй байна, үнэхээр хачин.

"Жонгүг чинь гэр оронгүй юм уу? Яагаад гэрт ингэж их үзэгдэх болов?" хэтэрхий их стресстэж байгаагийн дээр Хэёны найз залууг нь ирнэ гэхийг сонсоод намайг улам л бухимдуулахад хүргэнэ. "Найз охин нь энд байгаа юм чинь ирэхээс яах билээ дээ"

"Тэгвэл түүндээ хоолыг нь бэлдээч, би хичээлээ хиймээр байна"

"Өнөөдөр их ууртай байх чинь, юу болсон юм бэ?"

"Юу ч бишээ, явж хоолоо хийж үз"

Хэён өрөөнд ганцааранг минь үлдээн урамгүйхэн гарлаа. Магадгүй хоол хийхэд туслаач гэж хэлэх гэсэн байх. Би Жонгүгийг иртэл ухаангүй хичээлээ хийж суусан байх. Түүнийг ирсэн гэдгийг мэдээд хөмсгөө зангидан гал тогоонд ороход Хэён тэр хоёр ширээнд суучихсан, инээлдэцгээнэ. Би нүдээ эргэлдүүлэн ширээний голд суув. Тэд өөдөөс минь харж суучихаад нялуурцгаах нь тэнэг харагдаж байна гээч. Ширээн дээр байсан алимыг Хэён руу шидэх гэж байгаад Жонгүгийн цээж рүү шидчихэв. "Би ганц бие хүн шүү, хажууд минь битгий ингээч. Ядаж намайг байхгүйд хүссэнээрээ тэгж болно шүү дээ"

"За ойлголоо доо" Жонгүг ингэж хэлээд инээмсэглэхэд би нэг л хачин болов. Ямар хачин инээмсэглэл вэ?

Тэд дуугүй хоолоо идэцгээх бол би хоолоо хутган сууна. Дараа нь санаа алдаад "Би маргааш ээжийнхээ гэрт очиж амьдарна" гэхэд Хэён хоолондоо хахаж цацахад Жонгүг түүнд ус өглөө. "Чи надад хэлэхдээ ээжийгээ нас барсан гэсэн байх аа"

"Тийм ээ, намайг жаахан байхад минь аав бид хоёрыг орхиж явсан болохоор хүн бүрт ээжийгээ үхчихсэн гэж хэлдэг юм. Тэгээд тэр хүн намайг өөр дээрээ авахыг хүссэн. Хариуд нь аав зөвшөөрчихсөн болохоор ямар ч татгалзах арга байхгүй"

'Чиний ээж чамайг өөр дээрээ авахыг хүссэн. Харин би чамайг түүнд өгөхийг зөвшөөрчихсөн. Хэцүү байгааг чинь мэдэж байна аа, уучлаарай' би аавын өдөр явуулсан новшийн зурвасыг нь өглөөнөөс хойш толгойгоо өвдтлөө уншсан байх. Надад энэ гэнэтийн байсанд би цочирдож, 16 жилийн өмнө аав бид хоёрыг хаяж явсан ээжийгээ үзэн ядаж эхлэсэн юм. Би түүнийг жаахан байхаасаа л 'Ээж минь үхчихсэн' гэж өөртөө итгүүлсээр ирсэн. Гурван настай ээждээ хаягдсан бяцхан охинг аав маань ганцаараа өсгөж, өдий зэрэгт хүргэсэнд нь би дэндүү их баярладаг. Гэтэл энэ эмэгтэй намайг өөр дээрээ өсгөнө гэж байна. Өчнөөн олон жилийн дараа ингэж хэлж байгаадаа яг юу бодож байсан бол?

"Чи явчихвал би ганцаараа байна даа" Хэён гунигтай царайгаа гаргаж харин Жонгүг бид хоёрыг юу ч үл ярин ажиглана. Ойрд түүнийг харах болгонд сандардаг боллоо, арай галзуурчихаагүй биз.

"Чи шинэ түрээслэгч хайж болно шүү дээ"

-

Аав болон би түүний машинд чив, чимээгүй сууж явна. Аавын сэтгэл санаа нь таагүй байхыг харвал тэр намайг дуртайдаа ээжид өгөх гээгүй байх. "Та яагаад зөвшөөрсөн юм? Би түүнтэй нэг гэрт амьдарч, нэг ширээнд хооллох гээд бүгд утгагүй юм."

"Тэр надаас сарын өмнөөс л гуйсан юм, чамайг санаж байгаа байх гэж бодоод л зөвшөөрчихсөн"

"Намайг хаяж явчихаад яагаад санана гэж?"

"Тэр үед биднийг орхиж явах шалтгаантай байсан" би түүнд шалтгаан байсан гэж бодохгүй байна.

"Намайг байхгүйд хоолоо сайн идээрэй"

"Чи аль өмнөөс л надтай хамт байдаггүй байсан. Учир нь чи Хэёнтой цуг амьдардаг байсан юм чинь би ганцаараа л байдаг байсан. Гэнэт юу яриад унав?"

"Зүгээр л таныг санах байх"

"Над дээр ирж байж болно оо, Минсү"

Явсаар хэдийнээ гэрийнх нь гадаа ирсэн байв. Аав, бид хоёроос ялгаагүй л амьдардаг юм байна. Өндөр шилэн барилга, өөр хүмүүс гээд бүх зүйлс минь ахин шинээр эхэлж байх шиг. 18 нас хүрээд ааваас тусдаа амьдрахыг хүсэж, арайхийн тусдаа гартал ахиад л хүмүүстэй цуг амьдрах нь. Би энэ барилгыг ширтэн ийн бодолд автан байж байтал аав намайг тэврэн "Сайхан амьдраарай, аавтайгаа орой бүр ярьж байна шүү" гэлээ.

"Таныг их санана даа. Хэёнтой амьдардаг үед ч их санадаг байсан. Баяртай ааваа" би түүнд хацраа ойртуулан үнсүүлээд баглаатай хувцсаа чирсээр барилга руу орлоо. 12 давхар, 156 тоот. Өөрийгөө багахан янзлаад хүрэн хаалганы хонхыг дарав. Хараал идэг,сандарч байгааг минь хараал идээсэй билээ. Сандрах сандрахдаа үнэхээр ингэж сандарч байсангүй. Хаалганы түгжээ тайлахад би дотроо цаанаас нь ямар хүн гарч ирэх бол хэмээн түгшинэ. Эсвэл ээж гэх хүн хаалга тайлж өгөх болов уу?

Нэг, хоёр, гурав. 3 секундийн дараа хаалга онгойход би ухаан алдаад уначихсангүй. Тэр энд юу хийж яваа юм бол? Хэёны найз залуутай төрсөн ээжийнхээ гэрт таарах гэж...

Уур минь хүрэн "Ким Хабёлын гэр мөн болов уу?" гэхэд тэр нүдээ томсгон "Би хүү нь байна" гэлээ. Хэн нэгэн нь надад үүнийг зүүд гээд хэлээд өгдөг ч болоосой.

A/N: би хэдэн сар мурьснаа санахгүй байна. Ямартайч маргааш шинэ хэсэг нь орноо чгшг.

Lᴏss.Where stories live. Discover now