003.

38 8 8
                                    


Гуравдугаар хэсэг.

Ким Хабёлын хүү нь Жонгүг байсан юм. Тэр надаас 2 насаар ах хэр нь төрсөн хүү нь байвал хэтэрхий утгагүй болчих гээд байсанд би дотроо төрсөн хүү нь биш байх гэж бодлоо. Намайг орж ирсэн даруйд Жонгүг нэг өрөө рүү зүглүүлсэн нь гал тогоо байлаа. Бид хоёул хоёулаа ихэд гайхацгаасан тул түүний араас даган явж байхдаа хоорондоо юм ярилцсангүй.

Ийм тохиолдолд угаасаа юм яриад ч хэрэггүй биз. Гал тогоо руу явж ороход ширээн дээгүүр нь элдэв янзын зүйлс өрөөстэй байх ба ширээний дээд хэсэгт аавын үеийн гэмээр ах суусан харагдана. Тэгээд цай аягалж байсан эмэгтэй намайг хараад зогтуссан юм. Кинон дээр гардаг шиг уйлж ирээд тэврээгүйд нь талархъя. Харин тэрний оронд над руу дулааханаар инээмсэглээд ширээнд суу гэж дохилоо.

"Үнэхээр том болчихжээ" ээж надад ингэж хэлэхэд нь би зүгээр л толгой дохин хоолоо үргэлжлүүлэн идэхдээ Жонгүгийг харлаа. Тэр яаачихаа вэ? Хоол руугаа ширтээд л, үргэлж харцаараа өддөг байсан тэр хааччихав гэж бодож байтал "Одооноос тэр чиний ах, цусан холбоогүй ч гэсэн төрсөн ах дүүс шиг болно гэж итгэж байна" гээд Жонгүгийн мөрөн дээр гараа тавих нь тэр.

Түүний аав болох ноён Жон тийм ч их яриа хөөрөөгүй тайван хүн байх ба ээжид хандан "Түүний өрөөг ашиглалтанд ортол түрдээ Жонгүгтэй нэг өрөөнд байлгах уу?" хэмээн эелдэгхэнээр асуув. Би тэгэхээр энэ хараал идсэн Жонгүгтэй нэг өрөөнд хамт байх болж таарч байна уу?

"Минсү, чи дургүйцэхгүй биз дээ. Өрөөг чинь хэдхэн хоногийн дотор янзлаад дуусчих учраас түр л түүнтэй нэг өрөөнд байна байх"

"Зүгээр ээ" би худал хэлсээр Жонгүг рүү хартал "Би түүнд гэрээ танилцуулмаар байна" гэхэд ээж дуртай нь аргагүй зөвшөөрөв. Бид 2 давхарт гарч ирэн цагаан хаалгатай өрөө рүү орж ирмэгц Жонгүг том ор луу үсрэн хэвтээд өрөөг нь ажиглах над руу харж байлаа.

"Хувь тавилан уу, эсвэл тохиолдол гээч нь үү?" тэр надаас ийн асуухад нь би эргэдэг сандал дээр очин суугаад нүдээ эргэлдүүлсээр "Аль аль нь л байх" гэв. Тэр одоо ч над руу харсан хэвээр. Би түүний дүү болсондоо бага ч болов баярлаж байв, муу утгаар биш л дээ. Яагаад гэвэл тэр намайг ахиж өдөж хоргоохгүй л байх гэж бодож байна.

"Хэёноос салвал чамайг дараагийн байгаа болгоё гэж бодтол хачин тохиолдлоор дүү минь болчихдог, сонин юм аа" би түүний амнаас ийм зүйл сонсоно гэж бодоогүй учраас нүдээ томруулан давс нь ихэдсэн хоол идчихсэн юм шиг л царай гаргав. Тэр үргэлжлүүлэн "Гэхдээ одоо боломжгүй болсон болохоор санаа зовох хэрэггүй" гэсэн юм.

Lᴏss.Where stories live. Discover now