Догдлуулам өвөл

5 0 0
                                    

           Хайр баялхсан нарлаг зуныг үгүйлэн арван хоёр сард дургүйхэн бослоо, догдлуулан байж орхин одсон тэр хүний, сэтгэлээс ч жихүүм өглөө угтав. Намайг мартан жилийн хугацаа өнгөрсөн түүнийг би үгүйлэнэ. Удаж ээ... Догдлол эхэлсэн 12 сарын 16 утаснд зурвас ирэв.
-snu?
-сайн сайнуу?
-юу хийж байна.
-хичээлээ хийж байна.
Удаан үргэлжлээгүй ээ, хальтхан таньдаг хөвгүүнээс ирсэн энэ зурвас амьдралыг харах өнцгийг минь өөрчлөнө чинээ хэн санахав.
           Хоёр долоо хоногийн хугацаа өнгөрөв. Дасаад эхэлчихэв. Догдолж бас гуниглаж байв. Эхлээчгүй романсын төгсгөлийг төсөөлөн нулимс дуслуулсан хүлээхэд шинэ оны босготой уралдан түүнээс ахин зурвас ирэв.
- надтай үерхээч❤️
Дунд сургуулиа төгсөх дөхсөн, хайр гэдэг зүйлийг огтоос мэддэггүй жаахан охин би тавьтаж хоцров. Маргааш хэлье, маргааш маргааш гэсээр бүтэн сарыг ардаа үдэв. Догдлон байж түүний чатнд
-заа❤️ хариу өгсөн.
Магадгүй энэ үеэс төгсгөл гэдэг савны ирмэгт зогссоноо мартан орхисон биз. Нэгэндээ дасахгүй, ичингүйрч, догдолж, эгцэлж ч харахгүй өнгөрсөн дэндүү нандин долоо хоног өнгөрөв. Гэрт минь асуудал гаран гурван дүүтэйгээ хэсэгтэй эмээ өвөө дээрээ сумын төвөөс зайдуу тосгоноос хичээлдээ явдаг болов. Мэдэх нэгэнд хайр гэдэг дэндүү амар ч, мэдэхгүй надад уул овооноос ч хэцүү байсан. Айдаг байлаа. Хүний хүүг гомдоохвийдээ, цаг гаргаж чадахгүй ганцаардуулахвийдээ, гэрийн асуудлаас болж хэтэрхий зовж байж айлын хүүхэд зовоохвий гэж өдрийн хэд бодож өнгөрөөдөг байлаа... Гэхдээ шантрахгүй ээ. Үерхээд удаагүй. Бараг л нэрнээс нь илүүг мэддэггүй Валентины баяр болов. Хичээлээс илүүг мэддэггүй надад энэ баяр хэцүүхэн даваа байлаа. Сургуулийн кордиорт түүнтэй хальт зөрөв. Би их ичимхий. Хальт харчихаад л анги руугаа гүйдэгч гагцгүй харц тулгараад таарчихлаа. Өөдөөс минь алхан ирнэ. Сандрахдаа буруу харан гүйчихлээ. Хичээлийн хонх дуугарахтай зэрэгцэн түүний минь найз надад нилээн олон шоколад авчирч өгөв. Тэр ч бүү хэл орох байсан хичээл нь түүний минь ээжийн хичээл байсан. Инээх уйлахын голд балмагдан зогсож байтал ангийнхны өхөөрдөх дуу тас хийтэл сонсогдов. Ээжийнх нь нөүтбүүкний зураг тэрний минь багийн зураг байлаа🥰 сандарсаан сандарсан, бүр дэндүү их.

        Удалгүй төсөөлөшгүй догдлолоор дүүрсэн 9-р ангийн минь хавар айлчлав.

Waiting for you FOREVERWhere stories live. Discover now