Өвөл хаврын сүүлчийн аз жаргал

6 0 0
                                    

Хааяахан маргалддаг ч хэцүүхэн маргалдсан үеүүд бий.  Холоос явдаг болохоор өглөө 6 цагт замын машин явна. 8 цаг хүртэл хийх хичээл байвал хийчихээд унтчихдаг, их ядардаг байсаан. Өдөр хүртэл хичээлтэй томоохон тэмцээн болох гээд өдөржин шаргуу бэлтгэлтэй зааланд өнжинө. Дайны хажууд дажин гэгчээр олимпиадад сонгогдов. Орой нь эрт явна гэжүү үгүйшүүдээ 8 цагийн вагоноор харина. Өдрийн 15 цаг гэртээ ч харилгүй цурам ч амарахгүй бүтэн сар өнгөрсөн. Гэхдээ түүндээ бол цаг зав гаргахыг аль болох л хичээдэг байлаа... цуг бэлтгэл хийдэг болохоор хамт байна, давтлагагүй бол вагон хүлээн вогзал дээр өнжинө. Ихэнхдээ хамт байхдаа би унтаад өгчихдөг байсансан. Дэрлээд хэвтэхэд, тэврүүлээд суухад түшигтэй нэгэн байсан. Багш нар ч мэддэг болсон сургуулиар л яриа болсондоо. Гэхдээ...
Багш маань түүнийг ээжид жигтээхэн муулж орхисон байсан. Түүнийг харах ээжийн нүд огцом өөрчлөгдөв. Тайлбарлах завгүй уулзалдах боломжгүй ээжээсээ түгшин мэхийнэ. Түргэн ууртай ээж маань өөр дээрээ шилжүүлэхээр ярьж, байгаа газраас маань дэндүү хол явах бэлтгэлийг минь базаан эхлэв. Айсаан дэндүү их айсан. Ном зохиолд хол харилцаа хэцүү ч давж болдог гэдэг ч интернет орчинд салах шалтаг гэдэг болохоор түгшиж байсан. Түүндээ хэлээгүй ээ. Хав дарсан. Нуух юм нуухгүй юм тусдаа юм байналээ. Вогзалд байх зуураа түүнрүү залгалаа. Өөрийн эрхгүй нулимс дуслав. Тэр минь их ажилсаг, ахдаа морийг нь уяж өгдөг. Морьны хувцастайгаа вогзал дээр хар хурдаараа давхиад ирэв.
-хайр нь явахаар болсон, уучлаарай эрт хэлээгүйд, чамайгаа гомдоох юм шиг санагдаад хэлж чадсангүй😢 гэтэл тэр маань нэг ч үг хэлэлгүй намайг тэвэрч тайван амьсгаа аваад
-зүгээрээ хайраа, болношдээ🤪 гэдэг байгаа. Ах нь их зарчимч хүн. 19:30 гээд ирээрэй гэсэн гээд намайг тайвшруулчихаад явсан. Орой нь би чинь зориг ороод ээжрүүгээ ярилаа.
-Би үлдэнэ. Явахгүй ээ гээд❤️ тэгсэн азаар сургуулийн захиргаанаас шилжих хүсэлтийг зөвшөөрөхгүй гээд ээжрүү ярьсан байсан. Бид 2 бөөн баяр, буцаад хэвийн боллоо.
Жирийн л өдөр шиг вагоноо хүлээж суув. Вогзалын хаалга нээгдэн аав маань орж ирэв. Биднийг мэддэггүй байсан юм. Би тайлбарлалаа. Аав уурласангүй. Тайвнаар хүлээн авсан. Хэд хоногоос аав дээрээ ирж хэд хоноорой гэж хэлчихээд яваад өгөв. Бас бид хамтдаа нилээн хэдэн тэмцээнд хамтдаа явсан. Тэмцээн болгон дурсамжтай❤️ очихоор хүүхдүүд эдний сумын леборууд үерхэдэг гэсэншд гээд шивэр авир болноо. Нэг удаа түүнийхээ хажууд сууж байгаад унтаад өгөв. Бас манай багш их хатуу, бэлтгэл дотор хоорондоо үерхэхгүй гээд л ... за яахав. Ядарсан хүн чинь хэр барагтаа сэрэхгүй, тэмцээн дуусаж амжилгүй орой болоод багш байрлах газарлуу авч явав. Би чинь мартаад түүнийгээ бараадаад алхаад байсан хөвгүүдийн өрөө рүү орохоо дөхөж билээ😅
Нандигнаж үлдсэн цөөхөн дурсамж бодогдоод бичлээ. Ахин бодох тусам аз жаргалтай инээмсэглэл, гунигтайхан ширтэх нүд, горьдлого тээн хүлээсэн хором бүхэн бодогдоно. Нандигнан үлдэх бяцхан дурсамжаа зүрх сэтгэлдээ хадгалсаан. Ахин нээхгүй хаалганд биш хэзээд үзэх түүний минь төрхөөр нээгдэх жижигхэн авдарт хуулин үлдээнэ.




Гэхдээ нэг нууц байна. Одоо бид хоёр холбоотой байгаа. Хааяахан залгаад ярина. Эвлэрье гэж өдрийн хэд асууна. Дэндүү хайран болохоор хэлж зүрхлэхгүй ч буцааж босгон шаналгахыг эс хүснэ би...

Энэ хүртэл уншсан таньд баярлалаа.
Санал хүсэлтээ сэтгэгдэл рэсэгт үлдээгээрэй баярлалаа❤️❤️

You've reached the end of published parts.

⏰ Last updated: May 25, 2021 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

Waiting for you FOREVERWhere stories live. Discover now