6. Айдас

865 142 51
                                    

"Хүчирхэг байвал өрсөлдөөнт энэ амьдралд бусдын хоол болохгүй үлдэж чадна

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Хүчирхэг байвал өрсөлдөөнт энэ амьдралд бусдын хоол болохгүй үлдэж чадна. Харин хүчтэн байхын тулд сул тал хэрэггүй. Хэн ч бай хамгийн том сул тал хайр болдог"

 Хэн ч бай хамгийн том сул тал хайр болдог"

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


୭̥⋆*。.

Author's POV

"И ахмад аа, Им Хэсү мэдүүлэг өгөх хуваарийн дагуу ирсэн байна"

Дунд эргэм насны цагдаа ширээнийхээ ард тун тухтай сууж байснаа туслах шинэхэн цагдаа руугаа оруул гэж дохилоо.

Саяхан сургуулиа төгссөн эмэгтэй офицер хаалга зөөлхөн онгойлгоход Хэсү гаднаас орж ирэн И ахмадын ширээний урд суув.

"Им Хэсү, дуудсан даруйд ирсэнд баярлалаа. Юуны өмнө, хэрэг гардаг шөнө чамайг хаана байсныг асуух гэсэн юм"

"Сонүгийн гэрт бид хамтдаа хоносон. Хисын, Сүёон, Сонхүн би бас Жэи гээд бид бүгд үдэшлэгээ дуусгаад унтсан. Өглөө сэрэхэд л тийм зүйл болчихсон байсан"

Хэсүг анх удаагаа л харж буй цагдаа түүний өвөрмөц шаргал үс, хав хар өнгөөр тойруулан будсан хурц нүд, өтгөн сормуус, өндөр хамрыг нь дагуулан харж яг л царайг нь мартахгүй гэсэндээ нарийвчлан тогтоох мэт нухацтай ширтэнэ.

"Тийм байж....бусдын хэлж байгаагаар бол та хоёр их сайн найзууд байсан гэнэ лээ. Нөхөрлөлийнхөө тухай, тэр тусмаа Жинагийн сэтгэл зүйн байдлын тухай ярьж өгөөч?"

DRUNK N DAZEDWhere stories live. Discover now