15. Эргэлзээ

709 126 24
                                    

"Яг одоо гүйж очоод араас нь чангаас чанга тэврэх юмсан

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Яг одоо гүйж очоод араас нь чангаас чанга тэврэх юмсан.

Тэгснийхээ дараа тэр чигт нь доош нь түлхчих юмсан......"

୭̥⋆*。

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

୭̥⋆*。.

Author's POV

"И ахмад хаачсан болоод??"

Мисүг мөрдөгчийг өрөөнд нь орж ирэхэд Чүэ Тэгёон багш кофе аягалж өгөн модон ширээний өмнө өөдөөс нь харан суулаа. Царайлаг, нуруулаг хэл уран зохиолын багшийг ажиглан урдаас нь хараад инээмсэглэхгүй байж чадсангүй залуу бүсгүй зөөлөн мишээнэ.

"Одооноос эхлээд би энэ хэргийг мөрдөж ажиллахаар болсон. Их ноцтой бас сонирхолтой санагдсан учраас заавал ард нь гарна аа" хэмээн өөртөө тун итгэлтэй хэлсэн түүний үг үеийнх нь залууд таалагдсан бололтой Чүэ багш толгой дохив.

"Би танаас хэдэн зүйл лавлах гэсэн юм! Мэдээж гурван удаа дарааллан, гурван эмэгтэй сурагч яг адилхан байдлаар амиа егүүтгэнэ гэдэг сэжигтэй болохыг хүн бүр мэдэж байгаа. Тийм учраас бид сургууль дотор ямар нэгэн сэжүүр байна уу гэж таамаглаж байгаа. Одоогоор бүгдийг нь амиа хорлолт гэж үзэж байгаа ч гэсэн...тэднийг ийм шийдвэр гаргахад нөлөөлсөн учир шалтгааныг сургуулийн орчноос олохгүй бол..." гэснээ хэсэг дуугаа хураан, "аллага гэж үзэх болно" хэмээн санаа алдан хэллээ.

DRUNK N DAZEDWhere stories live. Discover now