01 One.

216 35 6
                                    

Түүний нүднээс үү? Түүний гүн хар, хязгааргүй уудам далай мэт хар нүднээс нь би ердөө шунал тачаалыг л олж хардаг. Харин түүний авааль эхнэр лүү гээ харах харц, зөөлөн дулаан, мөн хайрыг харуулдаг.

Түүний эхнэр бид хоёрын зиндаа яг л ийм. Би түүний хувьд ердөө нэг аз авчрагч Лоттоны хүүхэн. Харин тэр бүсгүй бол У Сэхүний амин зүрх.

"Яг одоо гарахад бэлд!"

Түүний надтай хамгийн түрүүнд хэлдэг үг бол ердөө л энэ. Гарахад бэлд! гэх хатуу ширүүн, тушаасан өнгө аяс. Тэр миний зүг нэг ч удаа зөөлөн харцаар харж байгаагүй. Үргэлж л яг одоогийнх шигээ хүйт даам, мөс шиг харцыг шидлэнэ.

Түүнийг өрөөнөөс минь гаран явсаны дараа би өнгөрсөн долоо хоногт авж өгсөн гялалзсан цагаан шигтгээтэй, бариу даашинзыг сонгон өмслөө. Үсээ янзалж, нүүрээ будаж дууссаныхаа дараа би толинд өөрийгөө хараад яагаад У Сэхүн намайг хайрлдаггүй юм бол гэж үргэлж гайхдаг. Би үзэсгэлэнтэй, сайхан биетэй эмэгтэй хүнийг чимэх бүхий л зүйлс надад байдаг гэхдээ яагаад заавал түүнд ямар ч чадваргүй, сул дорой бүсгүй хайрлуулж байгаа юм бэ?

Долоо хоног бүрийн миний толгойнд эргэлдэх бодол бол ердөө л энэ. Харж байна уу? Би түүнд нүдээ ухаад өгөх хэмжээний хайртай.

Намайг өрөөнөөс гарах үед түүний гэрт байдаг хамгаалагч нар миний зүг нүд унагааж байхыг би анзаарлаа. Байдаг л үзэгдэл. Өдөр бүр түүний хамгаалагч залуус намайг харж, нүдээ унагааж, зарим нь эр хүний сэрлээ барьж яддаг юм шүү.

Шатаар яг л үлгэрийн гол дүр мэт буун очих үед түүний эхнэр инээмсэглэн миний зүг ширтэж байхыг хараад ой гутам санагдах нь тэр.

Түүний эхнэр хөөрхөн, гэвч биеийн хувьд сул дорой. Үргэлж л нурмайж, нүднийхээ доод зовхийг харлуулчихсан л явж байдаг. Хэзээ ч миний зиндаанд хүрэх бүсгүй лав тэр биш. Гэвч би түүнд атаархдаг. Тэр бүсгүй л зөвхөн У Сэхүн гэгчийн сайхан харцанд, сэтгэл догдлуулам үгийг сонсож, түүний хайранд умбаж амьдардаг нэгэн болохоор. Би түүнд атаархдаг.

Сэхүн эхнэрийнхээ духыг үнсээд эгдүүтэй бяцхан жаал шиг инээмсэглээд "Хайр нь энэ удаад заавал хожоод ирэх болноо. Миний хайр эрт унтаарай. Ядарч болохгүй шүү." түүний хүүхэд шиг байдал дан ганц намайг гэлтгүй энэ орд харш шиг түүний гэрт байх бүхий л эмэгтэй үйлчлэгч нарын сэтгэлийн утсыг хөндсөн гэдэгт итгэлтэй байна.

Харин дараа нь тэр над руу яг л мөс шиг хүйтэн харцаар дээрээс минь доош гүйлгэн ширтэх үед би яагаад ч юм түүний амнаас намайг магтах сайхан үгс унаасай гэж хүссэн. Гэвч тэр ердөө миний зүүдэнд л биелэх бололтой.

L$TTO Where stories live. Discover now