𝔱𝔴𝔬:𝔈

34 11 0
                                    

"Аав аа!"

Жейк хашхирсаар зүүднээс сэрлээ. Түүний зүүдэнд аав нь хэрхэн түүнийг зодож дарамталдаг байсан мөчүүд үзэгдэж, чийгтэй дэр хацар хайрдаг тэдгээр хүйтэн дурсамжууд хамаг биеийг нь зажлан залгих мэт л санагдав. Шанааг нь даган урсах хөлсөө нэг шудраад нүүрээ базлан хэсэг суух Жейкүэлин. Төдөлгүй  гэрт Массим байхгүй байгааг анзаарчээ. Түүнийг хаалга түлхэн онгойлгох гэтэл үүдийг нь дарчихсан зүйл хөдлөн, цааш өнхрөх нь дуулдана. Жейк хаалганы цаадхыг хараад цочсондоо дуу алдав. Массим хөө тортог болсон нүүртэй, түлэгдэж цоорсон хувцастай яг л орон гэргүй нэгэн шиг харагдаж байсан юм. Туйлын өрөвдөлтэй нэг зүйл нь Массим одоо уйлж байна. Түүний аньсгыг дагаад бяцхан усан бөмбөлөг урсан хатаж байлаа. Жейкүэлин аажуу дөхсөөр залууг өргөн орон дээр зөөлөн хэвтүүлхэд хэдий нь сэрчихсэн Массим нулимсаа арчаад өндийгөөд суучхав. Тэр ахин унтахыг хүсээгүй бололтой. Хөрслөг бор залуу найзаасаа юу болсон тухай асуухыг маш их хүсч байсан ч, энэ огтхон ч тохиромжтой цаг шиг санагдсангүйд өчигдрийн үлдсэн жаахан зутанг халаахаар бослоо.

Цонхны дэргэд байх жижиг тавиур дээр бяцхан модон хүүхэлдэй сууж байна. Массим түүнийг хараад зог тусах шиг л болов. Учир нь тэр өчигдөр пин рүү авч явсан шүү дээ, тэгээд шөнө нь галдчихсан. Гэтэл тэр хүүхэлдэй эгээтэй юу ч болж өрнөөгүй мэт тайван гэгч нь өөр лүү нь ширтээд сууж байна. Энэ тухай бодох төдийд залуугийн толгой гавлын заадсаараа салах гэж буй мэт өвдөж эхэллээ. Амьсгалаа ч бүрэн хянаж чадахгүй байдалд орсон Массим зөөлөн санаа алдчихаад ширээнд нэгдэн өглөөний цайгаа уухаар зэхнэ.

Амар амгалан Италийн нэг өглөө. Хичээл сургуульдаа яарах хүүхдүүдийн цовоо хоолой цэцэрлэгтээ явахгүй гэж тэмцэн хашхичих жаалхан багачуудын дуутай харшин энгийн л нэг өглөө эхэлж байлаа. Жейкүэлин яриа өдөхөөр хоолойгоо засаад "Бид ямар нэг зүйл хийх хэрэгтэй" хэмээв.

Массим түүн рүү хархад өнөөх нь амьсгаа аваад нухацтай зүйл хүүрнэж эхэллээ.

"Өчигдөр Сенатын гишүүд зөвлөлдөх хуралд оролцсон. Сенатын ерөнхийлөгчийн бие маш хүнд байдалд байгаа, тэд дараагийн ерөнхийлөгчийг дундаасаа сонгохоор ярилцаж байгаа. Гэтэл тэд бол хараал идсэн завшигчид!"
Жейк туйлын хорсолтойгоор сийгүүлж ширээн дээрээс ороосон дүнсэн тамхи асаагаад босов. "Ерөнхий сайд одоохондоо чимээгүй байна билээ. Хэрвээ тэр хөдөлж эхэлвэл энэ улс орон сүйрнэ. Чи дуулж байна уу Массим? Бид бүгд үгүйрэх болно..."

《𝔗𝔥𝔢𝔓𝔬𝔯𝔠𝔢𝔩𝔞𝔦𝔫𝔗𝔞𝔩𝔢:𝔐𝔞𝔰𝔰𝔦𝔪𝔦𝔩𝔦𝔞𝔫𝔬𝔇𝔞𝔓𝔬𝔫𝔱𝔞𝔯𝔯𝔞》Where stories live. Discover now