☁️☁️☁️
"Хөөх, тэрний зураг дахиад л гурван мянга давчихаж"
"Амьдрал ч шударга бус юм аа"
Жэхи ингэж хэлчихээд ширээн дээр утсаа бараг л шидэж орхив.
Би түүний утас луу харууссан янзаар хэсэг ширтсэнийхээ дараа зүгээр л санаа алдлаа. Түүний хэлдэг зөв өө, амьдрал ч үнэхээр новшийн шударга бус шүү.
"Түүнд атаархаж явахаа болих юмсан. Сүүлдээ дандаа тэрний тухай бодоод байхаар дотроосоо үхээд байгаа аятай санагдах юм." Намайг нээрээ л нүүрэндээ гуниг хуруулчихсан байгааг харсан Жэхи эргэлзсээр харцаа эгц урагшаа тогтоон "Гэсэн ч бараг л ажил шиг болчихсон юм биш үү? Гэнэт түүнийг бодохоо болъё гээд больчихгүй нь лавтай. Хугацаа хэрэгтэй байх."
Хөндлөнгийн хүн харвал биднийг галзуу гэж бодох биз. Нээрээ л галзуурчихсан бололтой... Бараг л танихгүй хүнтэйгээ өөрсдийгөө үхэх гэж байгаа юм шиг харьцуулдаг. Тэглээ ч энэ чинь охидын төрөлх зан биш гэж үү? Тэгж л найдаж байна...
"Ханбёл! Ханбёл! Өнөөх чинь ирж явна" Тэр бараг л миний чих лүү орличихсонд би хөмсгөө зангидан түүн лүү нэг харчхаад сурагчдын амрах өрөөнд орж ирч буй гол дүр лүү анхаарлаа хандууллаа.
Хөөрхөн шүү. Магадгүй хөөрхөн гэдэг үг ч багадах байх. Энэнээс илүү үг үгсийн санд байдаг байсан бол Чэёнд л хэлэх нь зүйтэй.
Кан Чэён.
Түүнд төгс хэлбэрийн хөөрхөн царай, өө сэвгүй арьс, модел шиг бие бий. Мөн сургуулийн тэргүүний, багш нарын хайрладаг сурагч. Дээрээс нь галзуу баян айлаас гаралтай, ээж аавынхаа хайранд жинхэнэ жаргаж өсч буй охин. Хөвгүүд битгий хэл охид ч нүд унагахаар... Хүн ийм төгс байж болдог оо? Гэтэл надад юу байгаа юм.
Би урдаа байх соруултай жүүснээсээ ганц балгалчхаад буцаад эргэн тойронд юу болж байгааг харахаар толгойгоо өндийлгөлөө. Чэён сургуулийн урдаа барьдаг сурагчидтай нийлэн инээлдэн суух ба түүний мөрийг Жэй мөрлөчихсөн сууж байгаа нь харагдана.
Үнэн хэрэгтээ энэ нь тэгж их гайхаад байхаар зүйл биш л дээ. Тэр хоёр байнга л ингээд явж байдаг юм. Магадгүй нэг нэгэндээ сайн байх аа.
Атаархаж байна.
-
"Ким Ханбёл. Чамд ер нь хийж чаддаг зүйл бий юу?"
YOU ARE READING
jealousy, jealousy
FanfictionТэр охинд харамсалтай нь миний хүсдэг бүх зүйл байх юм. Атаархаж байна... би түүний оронд байсан ч болоосой.