F O U R

148 25 5
                                    

🃏

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

🃏

Гайхшрал сониуч зандаа хөтлөгдөөд тэр ангийн хаалгыг жаахан завсар гарган нээгээд хартал нүдэндээ ч итгэмгүй зүйл харсан юм.

Нэг нэгнийгээ шунаглан үнсэх Ян Жонвон болон Кан Чэён......

Урьд шөнө олигтой унтаж чадаагүй болохоор өөрийгөө хий зүйл төсөөлөөд байна уу гэж бодоод нүдээ нухлан дахин харсан ч ямар нэг юм өөрчлөгдсөнгүй.

Чэён ширээн дээр суусан байх ба түүний өмнө Ян Жонвон зогсоод охины хүзүүг бага багаар шимэхэд Чэён дуу алдана.

Новш гэж.

Амьд явахад төсөөлөөгүй зүйл олон үздэг гэдэг ч энэ хоёр цэхрээрээ ийм үйл явдлыг олоод харчихна гэж хэн санах вэ дээ.

Тэгээд бүр миний хоорондоо ийм юм хийнэ гэж төсөөлж ч байгаагүй хоёр шүүдээ.

Сахиусан тэнгэр Кан Чэён болон түүнийг ардуур нь сүйрүүлэх тухайгаа надад яриад явсан Ян Жонвон.

Эцсийн эцэст Чэёны гоо сайханд нурж унахгүй хүн дүрстэн гэж байдаггүй л бололтой.

Би яг л хулгайч шиг тэднийг хаалганы онгорхой завсраар хараад байж байтал Жонвонтой харц тулгарчих нь тэр. Харин тэр намайг харчхаад сандарч Чэёноос холдох бус юу нь мэдэгдэхгүй зэвүүн инээмсэглэн над луу харсан юм.

Би ч баригдсандаа сандраад бушуухан тэндээс холдож ямар ч зорилгогүй хурдан хурдан алхалсаар явсан юм.

Миний бусдыг байнга ажиглаж явдаг муу зан сүүлдээ мэдрэлийн эсийг минь бага багаар үхүүлж байх шиг байна.

Ер нь бодоод байхад хэн нь хэнтэйгээ үнсэлцэнэ үү байна уу надад ямар ч хамаагүй юм биш үү?

Дахиж тэдний тухай бодохгүй байя гэж бодоод толгойгоо нэг сэгсэрчхээд анги луугаа явлаа.

jealousy, jealousy Where stories live. Discover now