🖤💸3-р хэсэг💸🖤

1K 71 0
                                    

{ 1 week later }

Ээж: Миний охин ингэж яарах хэрэг байгаа юм уу даа?

" Зүгээрээ ээжээ~ "

Согхун: Айлын хүмүүс чамайг дээрэлхээд байвал ахдаа хэлээрэй.

" Тэгнээ."

Аав: Жирэмсэн гэдгээ санаж, болгоомжтой байгаарай.

Ээж: Өсгийтэй гутал өмсөнө гэж бодсоны ч хэрэггүй шүү!

" Ойлголоо доо~ Би явлаа шүү баяртай. "

Гэрээсээ гараад таксинд суугаад явж байтал Сүбинаас зурвас ирлээ.

[Darling❤️]: Хайраа чи ирж байна уу? Энд бөөн юм болж байна. Хурдан ирээрэй

     |Би очиж байна аа. Битгий санаа зов за юу?|

Би ингэж хэлсэн хэдий ч өөрөө ч бас санаа зовж сандарсаар Сүбиний гэрлүү чимдантай хувцасаа чирээд орлоо.

Сүбин: Хайраа~

С/Ээж: Чи энд юу хийж байгаа юм? Ахиж миний хүүтэй уулзах хэрэггүй гэж хэлсэн биз дээ!

: Энэ хэн бэ?

Сүбин: Миний эхнэр.

: Би чиний эхнэр биш байсан юм уу?

Сүбин: Өөрийнхөө хэмжээг мэдэр Миёонаа!

С/Ээж: Хөөе ядуу гуйлгачин минь сонсож ав. Энэ охин бол миний бэр. Миний хүүтэй дэр нэгтгэх эмэгтэй.

" Юу?! "

С/Ээж: Юундаа гайхаад байгаа юм?

" ....Та нарын юу гэх нь надад хамаагүй. Намайг хүссэнээрээ хараа. Бүр зодсон ч болно. Гэхдээ би Сүбины хүүхдийг тээж байгаа гэдгийг санаарай! "

С/Ээж: ЮУ?!! Сүбиний хүүхэдээ????

" Тиймээ... "

С/Ээж: Сүбин энэ үнэн үү?

Сүбин: Тиймээ. Миний хүүхэд миний хайртай эмэгтэйн хэвлийд бойжиж байгаа.

Миёон: Юу болоод байгаад ойлгохоо байлаа. Би хүүхэдтэй хүнтэй гэрлэж чадахгүй!          гээд хаалга саваад гараад явлаа.

С/Ээж: Ямар санаатай ирсэн гуйлгачин бэ?!

" Ямар нэгэн санаа өвөртлөөгүй. Зүгээр л хайртай хүнтэйгээ хамт баймаар байна."

С/Ээж: Ичдэггүй хүүхэн бэ!      гэж хэлээд надруу гар далайхад Сүбин гарыг нь барьж зогсоолоо.

Сүбин: Та больж болох уу? Гуйж байна! Тэр бие давхар!

С/Аав: Ханиа чи тайван бай. Наад охин чинь бидний ачыг тээж байгаа гэж байна шүү дээ. Охин минь чи нааш суу. Үйлчилэгчээ хоёр аяга тайвшируулах цай аваад ирээч.

Үйлчлэгч эгч цай авч ирээд миний урд нэг аягатайг тавиад, Сүбины ээжид бас нэг аяга цай өглөө.

С/Аав: Сүжин билүү?

" Тиймээ. "

С/Аав: Чи их айж, сандарч, тавгүйтсэн байх тайвшруулах цай уувал гайгүй болно оо.

" Заа баярлалаа. "

С/Аав: Хэдэн сартай жирэмсэн юм?

" 4 долоон хоногтой...."

С/Аав: 4 долоон хоног гэдэг чинь... Бид хоёр томилолтоор явсан байсан үе байх нь ээ? Амжуулдаг хүүхдүүд юмаа хаха.

Сүбин: Ааваа~ Сүжин бид хоёр хамт энд амьдарч болно биз дээ?

С/Аав: Болно оо~ Гэхдээ хэсэг хугацаанд л хамт байж болно. Сүүлд нь яах нь байдлаасаа шалтгаалана.

С/Ээж: Чи юугаа донгосоод байгаа юм бэ?!

С/Аав: Аливаа зүйлд уужуу тайван ханд.

Сүбин: Баярлалаа ааваа.

Сүбины аав бодсоныг бодвол хамаагүй сайхан ааштай хүн юм.....Одооноос эхлээд хадам ээж бид хоёрын дундах дайн эхэллээ.

-

- Vote🍡💗🤍💚

-

•+•Rich Boyfie•+•Where stories live. Discover now