🖤💸4-р хэсэг💸🖤

1K 67 0
                                    

Өглөө нь Сүбиныг аль болох сэрээхгүйгээр орноосоо босоод гал тогооруу явлаа.

Үйлчилэгч эгчид туслаж, аль чадахаараа амттай өглөөний цай бэлдэх гэж хичээв.

Сүбин: Хайраа юу хийж байгаа юм?

" У эгчтэй хамт өглөөний цай бэлдээд л байж байна. Ээж аавыгаа дуудчих өглөөний цай бэлэн болчихлоо. "

Сүбин: Миний хайр мундаг шүү.       гээд намайг үнсчихээд дээд давхарлуу явж ээж аавыгаа сэрээхээр явлаа.


С/Аав: Юу ингэж сайхан үнэртээд байгаа юм? У үйлчлэгчийн хийдэг өглөөний цайнаас арай өөр үнэртээд байх чинь.

" Би өглөөний цай бэлдсэн юмаа. "

С/Аав: Хөөх миний дуртай синамонтой талх байна шүү дээ.

" Та ч бас дуртай байсан юм уу? Сүбинийн дуртай болохоор нь хийсэн юм. Цаашдаа дандаа ингэж хийж өгч байна аа."

С/Ээж: Өглөө ийм заваан гурилан юм идээд байхдаа яахав дээ!

" Тэр тусмаа нүүрс ус ихтэй гурилан бүтээгдэхүүнийг өглөө идэхэд хамгийн тохиромжтой байдаг юмаа ээжээ. Та амсаад үзээрэй. "

С/Ээж: Хэнийг ээж гэж дуудаад байгаа юм!

С/Аав: Үйлчилэгч байхад битгий гэрийн ажил хийгээд бай~

" У эгч ч гэсэн хүн юм хойно ганцаараа энэ том гэрийг цэвэрлэж, хоол хийх гэж ядарна шүү дээ. Та нар У эгчтэй сайхан харьцдаг гэж би лав бодохгүй байна. "

С/Ээж: Ядуу хүмүүс л ядуу нэгнээ ойлгох юм даа.

С/Аав: Чи одоо боль л доо. Харин ч хүн чанартай охин байна шүү дээ.

Сүбин: Өглөөний цайгаа тайван ууцгаая л даа. Болох уу?


****************************

Хадам ээжийн шахалт, дарамт, хортой үгэнд дарлуулсаар 3 сар өнгөрчээ. Бүр миний гэдсэндэх хүүхдийг Сүбиний хүүхэд биш гэж ч дайрч давшилж байсан. Тэгээд ДНХ гийн шинжилгээ өгөөд л Сүбины хүүхэд мөн гээд нотлочихсон. Орчин цагт техник технологи хөгжөөд гэдсэнд байгаа хүүхдээс хүртэл ДНХ-гийн шинжилгээ авч болдог болсон нь миний амьдралд их тус боллоо.

Цөхөрөөд унамаар үе байсан ч Сүбинийг... Сүбинийг бодоод л энд байж байна. Нууцаар уйлж, гомдож....хэлэх үг үнэндээ алга.

Гадаа саравчинд гунигтай нь аргагүй сууж байхад ээж минь надруу залгалаа.

" Байна уу? "

" Байна. Сайн уу? "

" Сайн сайн. Та нар минь сайн
байгаа юу? "

" Бид нар сайн байгаа. Чи хэр байна? Хадам ээж аав чинь сайн хүмүүс гэдэг нь үнэн юмуу даа. Ээж аавтайгаа хэдэн сар уулзахгүй, утсаар ч ярихгүй юмаа чи!"

" У-Уучлаарай ээжээ~ "

" Наад хоолой чинь..Уйлаад байгаа юм уу? .....Наад гэртээ хэцүү байна уу?"

" Ү-Үгүй ээ~ Таны хоолойг сонссон чинь таныг зөндөө их саначихлаа. "

" Хэцүү байвал гэртээ хүрээд ирээ. Ингээд сайн байгаа эсэх нь ч тодорхойгүй яваад байхаар чинь бид нар чамд санаа зовоод байна. "

" Санаа зовох хэрэггүй ээ. Сүбиний ээж аав надад үнэхээр сайн ханддаг. Сүбин ч бас намайг халамжилаад би чинь энд гүнж юм шиг л жаргаж байгаа шүү дээ. "

" Үнэн үү? "

" Үнээн ээжээ. Би үнэхээр жаргалтай байгаа болохоор та нар надад битгий санаа зов. "

" Зааза....Тэгвэл дараа тухтай уулзъя. Тасаллаа шүү. "

" Заа. Баяртай~ "

Ээждээ сайхан зохиол найруулж ярьчихаад эргээд хартал хадам ээж зогсож байлаа. Намайг өөр лүү нь харсанг мэдэнгүүтээ шууд явчихав.

Би жоохон гайхаад араас нь очвол өнөөх л ширүүн харцаар нааш ширтлээ.

С/Ээж: Чи надтай хамт дэлгүүр яв! Би өөртөө, бас өөр хүнд хэдэн хувцас авмаар байна. Чи хувцас бариад ард явж байхад болно.

" Заа... "

Нохой гаслам халуунд хоёр гартаа тор дүүрэн их хувцасыг арай ядан өргөөд 4 цаг дэлгүүр хэссэний эцэст гэртээ ирлээ. Хадам ээж буцаад гараад явчихсан.

Гэртээ орж ирмэгцээ шууд л газар өнхөрөөд өглөө. Энэ дайнд тэсэж үлдэх ёстой юмсан. Нүд харанхуйлж байгаагаа анзаараад 119 рүү залгалаа.

" Байна уу? "

119: 119  таныг сонсож байна.

" Ганнам дүүргийн 156ын 65т түргэн тусламж...х-хэрэгтэй---- "

Ухаан алдав бололтой юм сонсохоо больж, юм ч харахаа болилоо....

-

- Vote🍯

-

•+•Rich Boyfie•+•Where stories live. Discover now