𝗉𝖺𝗋𝗍 𝗍𝗐𝖾𝗇𝗍𝗒

150 22 2
                                    

Жүнмёнд эрэгтэй хүнтэй ярьж байсан хэмээн хэлэх эвгүй байсан учир, худал хэлээд инээх аядахад тэр,

-   Аан. Шорлог болчихсоон. Явж идэцгээе.

-   За.

Шорлогны дараа хөзөр тоглож, зарим нь сагсны талбайд бөмбөгтэй хөөцөлдөх аж. Харин би утсаараа зураг дарсан шиг зогсоно.

Хэдий чийглэг, сэрүүхэн байгаа ч ой модтой, бага зэрэг манан татсан байгаль үзэсгэлэнтэй харагдаж байлаа.

- Сайн уу.

Амралтын газрын хашааны гадна зураг дараад зогсож байсан миний хажуунаас хэн нэгэн дугарахад, жаахан цочисхийсэн ч эргэж харлаа.

- Өө, Жинён. Сайн уу.

- Бүрхэг ч гэсэн сайхан өдөр байна шүү.

- Тийм ээ.

- Чи энд тэдэнтэй ирээ юу?

Жинён тээр цаана байгаа Жүнмён, тэдний найзуудыг заасаар ийн хэлэхэд би,

- Тэгсээн. Манай найз залуу, тэдний найзууд байгаа юм.

- Аль нь танай найз залуу юм?

- Тэр. Хар цамцтай нь.

- Царайлаг ах байна.

Бид тэр хавиар алхангаа ярилцаж эхэллээ.

- Чи хэнтэй ирсэн юм?

- Ажлынхантайгаа. Би макнэ нь байхгүй юу. Тэгсэн манай ажлынхан намайг ах эгч нараасаа нэг нэг хундага авах хэрэгтэй гээд байхаар нь гэдэс өвдөөд байна гэж худлаа хэлээд гараад ирсэн юм.

Би инээгээд,

- Ёстой нээрээ.. Тиймэрхүү хүмүүс ч хэцүү шүү.

𝐀𝐔𝐓𝐇𝐎𝐑 𝐏𝐎𝐕_

Амралтын газрын хашааны гадна ярилцан алхах тэднийг жаахан хол зайнаас ширтэх Жүнмён баргар царайлсаар санаа алдан, бусад руугаа очин Жисүг хаашаа явсныг эвтэйхэн тайлбарлаж байгаа харагдана.

Гучин минут өнгөрөхөд Жинёны ажлынхан ээлж дараагаараа түүн рүү залгаснаас болж, тэд амралтын газарт орж ирцгээн салж явцгаалаа.

- Дараа уулзъя!

- За.

Жисү одоо ч хөгжилдөн тоглоцгоох Жүнмёны найзууд руу очиход тэд,

- Өө Жисү, толгой чинь гайгүй болсон уу?

- Аан.. Тийм ээ.

Жүнмён тэдэнд түүний толгой нь өвдсөн учраас жаахан амрахаар явсан хэмээн тайлбарласан ажээ.

𝐒𝐖𝐄𝐄𝐓 𝐒𝐈𝐋𝐋𝐘 [𝖼𝗈𝗆𝗉𝗅𝖾𝗍𝖾𝖽]Where stories live. Discover now