𝗉𝖺𝗋𝗍 𝗍𝗐𝖾𝗇𝗍𝗒 𝗍𝗐𝗈

138 24 2
                                    

Жиёон миний зурвасд хариу өгөлгүй орой болголоо. Яагаад хариу бичихгүй байгаа юм бол? Ажилтай байгаа юм байхдаа.. Эсвэл арай Хюна?

-   Жэнни эгч ээ!

Доод давхраас Лиса намайг дуудна. Би өрөөнөөсөө түргэн гараад шатаар уруудсаар,

-   Юу болсон бэ?

-   Таны найз чинь тантай уулзъя гэж байна.

Ийм орой манайд ирэх найз байхгүй учраас гайхан үүд рүү очиход, Сана сормуусны будгаа урстал уйлчихсан, хамар улайгаад эхэр татчихсан зогсож байх нь тэр.

-   Сана?!

-   Жэнни.. Түр оруулж болох уу? Би чамтай ярилцах хэрэгтэй байна..

Тэр үгээ гүйцээн, ахиад л уйлж эхлэхэд Лиса бид хоёр түүнийг зочны өрөөний буйдан дээр суулган, Лиса халуун цай бэлдэж өгөхөөр гал тогоо орж харин би гадаа нимгэн явсаар даарсан мөрийг нь илсээр үлдэв.

-  Юу болсон юм бэ? Яагаад уйлчихсан юм?

Лиса тавцан дээр халуун ногоон цай, хуурай салфетка хоёрыг авчран өмнө нь тавиад бидэнд хань болон сууна.

-   Баярлалаа.. Юу, манай найз залуу Юүтаг мэднэ дээ..

-   Тийм ээ мэднэ. Юүта ах яасан гэж?

Жисү эгч, Чэёон хоёр ч бууж ирээд буйдан дээр уйлан суух түүнийг хэн болохыг амны хайрцгаараа асууна.

-   А-Аан.. Сана, энэ манай хамтран амьдрагчид. Жисү эгч, Чэёон, Лиса.

-   Сайн байцгаана уу. Шөнө орой ирж төвөг удаж байгаад үнэхээр уучлаарай.

Тэр өндийн тэднээс уучлал гуйхад Чэёон, Жисү эгч хоёр хуваалцахаар асуудал бол хамт ярилцахыг санал болгов. Сана ч зөөлөн толгой дохин, зангирсан хоолойгоор ярьж эхэллээ.

-   Би өөрөөсөө 2 насаар ах найз залуутай лдаа. Юүта гэдэг юм, үерхээд 1 жил ч болоогүй байгаа. Гэтэл сая намайг хуурч байгаад надад баригдахад нь би юу ч хэлэлгүй гүйгээд гараад ирсэн.. Тэр миний араас гарч ирээгүй. Яах вэ? Би Юүтагаас салмааргүй байна.

Би хуурай салфеткаар түүний нулимсыг зөөлөн арчиж өгөх бол Лиса түүнд хэд гурван зөвлөгөө өгч, Жисү эгч, Чэёон хоёр Юүта ахыг амандаа хараах ажээ.

-   Муухай залуу юм даа.

-   Ийм хөөрхөн найз охинтой байж юу дутлаа гэж тийм зүйл хийдэг байна аа..

Лиса,

-   Юу ч гэсэн түүнтэй сайн ярилцаад үзээрэй. Хэрэв тэр чамд хайртай бол чам дээр л ирнэ шүү дээ.

𝐒𝐖𝐄𝐄𝐓 𝐒𝐈𝐋𝐋𝐘 [𝖼𝗈𝗆𝗉𝗅𝖾𝗍𝖾𝖽]जहाँ कहानियाँ रहती हैं। अभी खोजें