6

2.1K 160 23
                                    

Юна орон дээр харин жонсон бид хоёр хамт унтахаар болж газар хэвтэцгээв.

Жонсон миний авчирсан юмнуудаас их идсэн болохоор би түүнийг шүдээ угаа гэхэд тэр дургүйцэн доош харан хэвтээд тэр чигтээ унтчихсан байгаа нь энэ.

"Ахаа та дахиад л явах уу?" Хэмээн юнаг асуухад нь "маргааш өдөр явах байхаа" гэж жонсоныг сэрээхгүйг хичээн аяархан хэлэхэд тэр хэсэг чимээгүй дээш харан хэвтээд "та...тийм ажил хийхгүй байж болохгүй юу?" Гэх нь тэр.

Үнэндээ би ч өөрөө энэ асуултны хариултыг мэдэхгүй юм. Надад өмнөх шигээ өөр ажил хийх боломж байгаа хэдий ч энэ хэцүү. Мэдээж илүү бага мөнгө олно. Одооныхоо нэг өдөрт олох мөнгийг хэдэн өдөр хоёр ажил хийж байж  олж чадна. Бас байнга ажил хийх учраас надад хичээл хийх цаг ч олдохгүй.

Хэрвээ өөрийнхөө нэг жилийн их сургуулийн төлбөрийг бас юнагийн хоёр жилийн сургалтын төлбөрийг олчих юм бол би их сургуулийн бүх төлбөрийг цуглуулж дуусна гэсэн үг. Бас хадгаламжинд байгаа мөнгө ч бас өсөж тогтсон ажилтай болтлоо нэг их зовохгүй байж болно. Одоо 4сар эсвэл 5сар л үлдэж...

"Удахгүй ээ...удахгүй энэ ажлыг хийх хугацаа дуусна." гэхэд юна уртаар санаа алдан "удахгүй хэдүүлээ жирийн хүмүүс шиг болох нь тэгвэл" гэсээр хөнжлөө нөмрөв.

"Тиймээ...удахгүй бид сайхан амьдрах болно" гээд би яг л бяцхан бамбарууш шиг харагдах бага дүүгийнхээ духан дээр үнсэн инээмсгэллээ.

"Сайхан болох болно"

Өглөөний цайгаа дүү нартайгаа уугаагүй удсандаа ч тэр үү эсвэл ингэж инээгээгүй удсандаа ч тэр үү энэ зүүд үү гэж хэлмээр тийм их жаргалтай өглөө цай.

Хэдий 3 аяга будаа, хоосон шахуу шөл хэдий ч ширээ дүүрэн хоол идэж цадсан юм шиг л санагдана.

Юна аяга тавгаа хурааж эхлэхэд жонсон бид хоёр түүнд туслан аягануудаа давхарлаж байтал  "Ахаа би хэзээ гадаа гарч болох уу?" Хэмээн жонсон гэнэтхэн асуух бөгөөд өрөвдөлтэй энэ асуулт нь намайг өөрийгөө буруутгахад хүргэх нь тэр.

"Нөгөө..." гэсээр намайг хаииулт хэлж ядах хооронд юна "гадаа гарч яах гэсэн юм?" Гэж асуув.

"Хүүхдүүд гадаа элс нь дээр, гулсуур, савлуур гээд зөндөө олон юм нь дээр тоглодог ш дээ. Бас хөөцөлдөөд, нуугдаад. Ёстой гоё."

"Тэгвэл гарцгаах уу-" хэмээн намайг хэлж дуусаагүй байхад гэнэт утас дуугарч миний баяр баяслаас холдуулсан юм.

ProstituteWhere stories live. Discover now