𝙴𝚙𝚒𝚜𝚘𝚍𝚎:3

102 9 4
                                    

"Эртний нэг домог байдаг юм.

Манай эрний өмнөх 7-р зуунд дэлхийн өнцөг булан бүрд жил дарааллан онцгой хүчтэй хүүхдүүд төрдөг болсон юм. Энэ хачин үйл явдал чөтгөрийн анхаарлыг маш их татаж, нэг өдөр бурхантай тэнгэр газрын хооронд орших хүний ертөнцөд уулзахаар болж гэнэ. Тэд уулзан чөтгөр бурханаас яагаад ийм хачин зүйл хийгээд байгааг нь асаахад Бурхан

"Миний үнэт үр дэлхийд төрөх гэж байхад хамгаалалтгүй орхино гэж үү"

Гэж хариулсан гэдэг.

Цаг хугацаа харвасан сум шиг хурдан өнгөрч жил дарааллан төрсөн хүүхдүүд нийт 12 болон ийн зогссон юм. Тэдгээр хүүхдүүд хэмжээлэшгүй их хүчтэй агаад хүмүүс тэднийг бурханаас өгсөн бэлэг, харин зарим хүмүүс чөтгөрийн хараал гэж үзэх болж. Тэд гайхалтай гавъяа байгуулж, ард түмэнд туслахаасаар нэгэн өдөр бүгд нэг газар уулзалдаж үүний дараагаар бурхан тэдэнд хэлсэн гэдэг.

●ᗯIᘔᗩᖇᗪ ᗩᑕᗩᗪᗴᗰY●[ᵒⁿᵍᵒⁱⁿᵍ]Where stories live. Discover now